Залайнуур

2022 оны 8-р сарын 2 өдөр

Залайнуур бол Хятад, Орос, Монгол гурван улсын уулзварт оршдог, Хятадын соёл иргэншлийн мандан боссон газруудын нэг юм. Тус тойрог нь Хятад улсын умард бүсийн тал нутгийн соёлын өлгий төдийгүй олон үндэстнүүдийн нэгдмэл соёлтой нутаг билээ. 
  Энэ он гарснаас хойш Залайнуур тойрог олон мянган жилийн түүх соёл, иргэншил, зуун жилийн уурхайн түүх, аялал жуулчлалын өвөрмөц нөөцдөө тулгуурлан, Соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг идэвхтэй ахиулж, соёлоор дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талаас аялал жуулчлалаар дэлхий нийтэд соёлоо сурталчлах бодлого баримталж амжилттай хэрэгжүүлж байна.
 --- Маркетинг, менежментээ сайжруулна. Залайнуур тойргийн Аялал жуулчлалын хөгжлийн хорооны нэгдсэн хуралдааны үеэр, Соёл аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийн талаарх төлөвлөгөөг баталж, маркетинг, менежментдээ анхаарал хандуулснаар тус салбарт шинэчлэл авчирах юм.
  --- Бодит байдал, шинжлэх ухааны төслийн удирдамжид тулгуурлана. Улсын дотоодын нэгдүгээр зэрэглэлийн төслийг гүйцэтгэсэн багийн урилгаар ажлуулж, "Залайнуурын нийт бүс нутгийн аялал жуулчлалын төлөвлөгөө"-нд өөрчлөлт оруулах ажлыг хариуцуулж байна. Мөн Хөлөн нуурын загасны ахуйн компаний Жинь Юү Лю Мамо групптэй хамтран ажиллахад тусалж, Мамонт аялал жуулчлалын бүсийг сайжруулах төлөвлөгөө боловсруулж, аялал жуулчлалын салбарыг тогтмол өсөлттэй байхад анхаарчээ. Ийнхүү байгалийн үзэсгэлэнт газрын дэд бүтцийн тогтолцоог сайжруулав.
   --- Онцлогоо тодотгож, үйлдвэрлэлийн эргэх холбоог бэхжүүлнэ. Соёлын агуу өв, түүхийн дурсгалт газрууддаа тулгуурлан, Залайнуурын зуун жилийн уурхайн буурийн экологийн музейн цэцэрлэгийн төсөл , Залайнуур музейн нүүрсний шинжлэх ухааны үзэсгэлэнгийн танхимыг сайжруулах төслийг тус тус эхлүүлнэ. Мөн уурхайн музейг бүтээн байгуулах, хөрөнгө оруулалт татах, Хөлөн нуурын музейн барилгын ажил зэрэг соёл аялал жуулчлалын хэд хэдэн чухал төслүүдийг боловсронгуй болгож, Залайнуур тойрог нь зохистой зохион байгуулалт, оновчтой бүтэц, өвөрмөц онцлог, бүрэн функц бүхий музейн тогтолцоог бүрдүүлэх болно.
   --- Мэдээ, мэдээллийг хүртээмжтэй байлгаж, өвөрмөц брэндүүдийг бий болгоно ."Залайнуур хүн", "Мамонтын тал нутаг", "Зуун жилийн уурхай", "Хөлөн нуур" зэрэг брендийг хөгжүүлэхэд анхаарч, "Хөлөн нуурын эргэ ба Мамонтын тал нутаг" аялал жуулчлалын брэнд, дүр төрхийг бий болгохын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана. Аялал жуулчлалын баазын маршрут, сэдэвчилсэн сурталчилгааны кино, аяллын хөтөч, тайлбар бүхий "Таван нэг" бутик  аялал,  сургалтын аялалыг эхлүүлсэн, Орос, Япон маягийн барилгууд, Мөөгөн уулын Японы хүүхэлдэйн бэхлэлт, Япон маягийн машин механизмын засварын үйлдвэр зэрэг дөрвөн газрыг өөртөө засах орны түвшний соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах нэгжийн зургаа дахь багцад багтаасан байна. Залайнуур Соёл, аялал жуулчлал болон Залайнуур музей, Уурын зүтгүүр галт тэрэгний музей гэх мэт сурталчилгааны цуврал видео бэлтгэсэн. Олон улсын музейн өдөрлөг, Хятадын аялал жуулчлалын өдөрлөг, Соёл, байгалийн өвийн өдөрлөгтэй холбон олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж, шинэ хэвлэл мэдээллийн матрицаар сурталчлах. Үдшийн зугаацлыг эрчимтэй хөгжүүлж, бүтээгдэхүүнийг баяжуулан сайжруулж, Мамонт жуулчны бүс дэх чөлөөт цагаа өнгөрүүлэх худалдаа үйлчилгээ, тусгай хоол хүнс, соёлын зугаацлыг нэгтгэсэн эдийн засгийг төсвөлж, хот суурин газрын үдшийн Соёл, аялал жуулчлалын хэргэлгээнд шинэ кинетик энергийг идэвхжүүлнэ.
   Залайнуур тойргийнхон ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Соёл, аялал жуулчлалын ажлын тухай чухал илтгэл, Өөртөө засах орны Намын хорооны шийдвэр, томилолт, Хөлөнбуйр хотын намын хороо, хотын засгийн газрын Соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар тавьж буй ажлын шаардлагаар, Соёл, аялал жуулчлалын салбарын хөгжилд сайн ажиллаж, Соёл аялал жуулчлалыг гүнзгий уялдуулах ажлыг ахиулж, "Нэг аж үйлдвэр цэцэглэн хөгжих, бүх салбарын хөгжил цэцэглэлт", "Аялал жуулчлалын хөгжил, тогтвортой эдийн засаг"-ийн хөгжлийн зорилтыг хэрэгжүүлнэ.
  
 Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 242
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313