Хилийн хот: Манжуур

2022 оны 7-р сарын 29 өдөр

Энэ он гарснаас хойш Хөлөнбуйр хотын Соёл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааны стандарт, үр ашгийг сайжруулах шаардлагын дагуу Манжуур хотын "Худалдаа аж үйлдвэрийг нэгтгэх, аж үйлдвэр, аялал жуулчлалыг нэгтгэх" хөгжлийн стратегийг баталлаа. Тус стратегийн дагуу үндэстний соёл, уур амьсгалын онцлогтоо тулгуурлан, технологийн дэвшлийг ашиглан аялал, жуулчлалын салбарыг чанарын өндөр түвшинд хөгжүүлэх шинэ арга барилыг судалж байна. 
  Ийнхүү Манжуур хотод аялал жуулчлалын хөгжлийн хороог байгуулж, аялал, жуулчлалын салбарыг сайжруулах төлөвлөгөөт ажлуудыг хэрэгжүүлж эхэлжээ. Хотын намын хороо, засгийн газар соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийн байдлын талаарх судалгааг удаа дараа хийж, соёл аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого, арга хэмжээг судалж, боловсруулсан юм.
 Энэ онд Манжуур хотын соёл, аялал жуулчлалын салбарын төсөлд голчлон: Аялал жуулчлалын баазын дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах төсөл багтжээ. Эдгээрээс ногоон байгууламжийн төсөл, эскиз төсөл, барилга байгууламжийг сайжруулах, шинэчлэх төслүүд эцсийн шатандаа орсон бөгөөд төслийг 8-р сарын сүүлчээр дуусгахаар төлөвлөж байна. Заланнуурын экологийн музей, цэцэрлэгийн барилгын ажлыг 6-р сарын 1-нд эхлүүлсэн бөгөөд 2023 оны 10-р сард экологийн нөхөн сэргээлт, шинжлэх ухааны судалгаа, түгээмэл шинжлэх ухааны боловсролыг нэгтгэсэн иж бүрэн цэцэрлэг  ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Дундад дорнодын төмөр замын цогцолбор -- Манжуур хотын орос маягийн барилгын цогцолборын (I шат) барилгын ажлыг 7-р сарын дундуур эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус төсөл нэг жилийн хугацаатай үргэлжилж түүх, зах зээл, ардын соёлыг  нэгтгэсэн соёл аялал жуулчлалын онцлогт орон болгохоор зорьж байна. Харин Матерушкагийн талбайг шинэчлэх төсөл 5-р сард эхэлж ногоон орчин бүрдүүлэх, гэрэлтүүлэг, зам, ханыг будах, энтертаймент байгууламжийг засан сайжруулах, тайзны суудал, усан оргилуурын засвар үйлчилгээ зэрэг олон ажлууд хийгдэж дуусав.
  Мөн "Хөлөнбуйрчууд Хөлөнбуйртаа аялах"- үйл ажиллагааг хэрэгжүүлж, олон орны хоолны фестиваль, Оросын тосон зургийн үзэсгэлэн, уран бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг соёл, аялал жуулчлалын арга хэмжээг төслийн дагуу хэрэгжүүлэн, аялал жуулчлалын зах зээлийн эрэлтийг идэвхижүүлж байна. Энэ хүрээнд Улсын дотоодын аялал жуулчлалын зорилтот хотуудтай хамтын ажиллагаагаагаа эрчимжүүлж, Хөлөнбуйр, Өвөрмонголын зүүн бүс нутгийн аялал жуулчлалыг нэгтгэн, Хармөрөн, Гирин, Ляонин, Сычуань, Чунцин зэрэг улсын дотоодын аялал жуулчлалын идэвхтэй цэгүүдтэй холбогджээ. 
  Ийнхүү Манжуур хот Соёл, аялал жуулчлалын салбарын стандарт, үр ашгийг дээшлүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг уялдуулан Соёл, аялал жуулчлалын салбарыг чанартай хөгжүүлэхэд бүх талаар анхаарч, "Бүс ба зам" болон Хятад-Монгол-Оросын эдийн засгийн бүтээн байгуулалтад анхаарч, Хөлөнбуйр Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааны туршилтын бүсэд идэвхтэй нэгдэж, боомтод түшиглэн, түүний давуу талыг ашиглан, Манжуурыг олон улсын өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын төв болгох юм.
  Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 249
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313