Гэгээн гол

2022 оны 7-р сарын 28 өдөр

Гэгээн гол хот нь байгалийн өвөрмөц тогтоц, ардын соёл, уламжлалдаа тулгуурлан аялал жуулчлалын салбараа тэргүүлэх чиглэл болгожээ. Тус ажлын хүрээнд аялал жуулчлалын хөгжлийн шинэ чиг хандлагыг нутагшуулж, дэд бүтцийг сайжруулах, нутгийн соёлын онцлогийг шингээсэн бренд бий болгох, соёлын төрөл зүйл, агуулгаа тодруулах зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Ийнхүү соёл, аялал жуулчлалын салбарыг үр дүнтэй хөгжүүлснээр Гэгээн гол хотын нийгэм, эдийн засаг, экологийн салбарт нэгэн шинэ хөдөлгүүр бий болгох юм. Түүхэн дурсгалт, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаа засварлан сайжруулснаар Соёл, аялал жуулчлалын салбараа сурталчлах боломж нээгдээд байна. Тус салбарт "Хатуу орчин" - ыг бий болгохоор зорьж буй нэгэн жишээ нь Олгуя юм. Энэхүү компани нь  бугын овог аймгийн үзэсгэлэнт газруудыг сайжруулах, мэргэжлийн багаас туршлага судлан зураг төсөл боловсруулах , үзэсгэлэнт газрыг 4А зэрэглэлийн бүсэд сурвалжлах, хөрөнгө оруулалтыг дэмжих, Засгийн газрын тусгай бонд гаргах, Олгуя соёлын аялал жуулчлалын дэд бүтцийн шинэчлэлийн төслийг хэрэгжүүлэх, жуулчдын зөвлөгөө өгөх үйлчилгээний төв байгуулах, аялал жуулчлалын стандартын систем, видео үйлчилгээний систем, аялал жуулчлалын баазын жорлон зэрэг дэд бүтцийг сайжруулах, Олгуя зочид буудал, анхны овог аймгуудын шинэчлэл, менежмент, шинэчлэл, орчин үеийн аялал жуулчлалын ухаалаг бүсийг бий болгох, аялал жуулчлалын үлгэр жишээ үзүүлэх зэрэг дэд бүтцийг байгуулж байна. Төрийн бодлого өөртөө засах орон, Хөлөнбуйр хотын холбогдох бодлого, Олгуягийн хуучин сайтыг хамгаалах төслийг нарийн төлөвлөж, хойд хэсгийн Хянган давааны ойн үзэмжит газрыг иж бүрдүүлэх аялал жуулчлалын төхөөрөмж зэрэг 15 төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор судалгаа, боловсруулалтын ажлыг идэвхтэй бэлтгэж байна. Мөн төсөл болон агуулга, бүх талаар мэрийнэ ажиллаж байна. Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 195
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313