Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар ӨЭМТ-үүд уртасгасан цагийн хуваариар ажиллаж, нярай, өндөр настанд тогтмол хяналт тавин ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн эмч нар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн хүлээн авахад оройн 18.00-22.00 цаг хүртэл жижүүрлэн ажиллаж байгаа юм. Мөн бямба гаригт аймгийн хэмжээнд 3 өрхийн эмнэлэг өглөө 10.00-14.00 цаг хүртэл ажиллаж байна. Мөн ӨЭМТ-үүд иргэдэд томуу ,томуу төст өвчний зөвлөмж хүргэн гэрийн эргэлтийг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд эм олгох ажлыг зохион байгуулж байна. Тэд 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй болон өндөр настай хүмүүсийг гэрийн эргэлтээр үзлэг хийж байгаа юм байна.
Харин сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор сургуулийн насны хүүхдийн өвчлөл өмнөх долоо хоногоос харьцангуй буурч байгаа сайн мэдээ байна. Аймгийн Эрүүл мэндийн газар өрхийн эмнэлэг, сургууль цэцэрлэгээс өдөр тутамд мэдээлэл авч байгаа төдийгүй томуу улам ихсэж, цэцэрлэгийн ирц багасаад ирвэл хичээлийг түр хугацаанд хаах хүртэл арга хэмжээ авах юм.