Дорнод аймгийн БОЭТ энэ онд эхийн эндэгдэлгүй ажиллажээ

2017 оны 12-р сарын 22 өдөр
 \"\"
Дорнод аймгийн БОЭТ энэ оны тайлангийн хурлаа хийж, үйл ажиллагаагаа дүгнэлээ. Энэ оны хувьд БОЭТ-ийн үйл ажиллагааны биелэлт 96 хувьтай байгаа юм.

Эрүүл мэндийн салбар болоод орон нутгийн хөгжлийн статистик мэдээллийн хамгийн чухал үзүүлэлт нь эхийн эндэгдэлгүй байх явдал байдаг. Тэгвэл тус аймгийн БОЭТ энэ онд эхийн эндэгдэлгүй ажиллаж, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулж, Хагалгааны шинэ технологиудыг нэвтрүүлж нутагшуулах ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн гэдгээ онцолж байлаа. Түүнчлэн, энэ онд 1710 эх эсэн мэнд амаржсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 138 тохиолдлоор буурсан үзүүлэлт.

Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нийт 124 мянган иргэн үйлчлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн дүн юм. Бүсийн аймгуудаас 1628 иргэн амбулаторын тусламж үйлчилгээ авсан нь 313 тохиолдлоор нэмэгдсэн байна. Халдварт бус өвчлөл 2 мянга гаруй тохиолдлоор нэмэгдэж, 17 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

БОЭТ-ийн хамт олны өмнө тулгамдаж байгаа асуудал бол эмийн төсвийн хүрэлцээ муу, тоног төхөөрөмжүүдийн эвдрэл, гэмтэл, Шүдний эмчийн хүрэлцээгүй байдал, Цаг товлох үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирэх гомдол, зорилтот бүлгийн үзлэг оношилгоо дутмаг зэрэг асуудлууд байгаа гэв.
2017 онд БОЭТ 6.9 тэрбум төгрөгийн төсөв хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулсан. Тухайлбал, ЭМЯ-ны хөрөнгө оруулалт 72.1 сая төгрөг байсан бол аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр 103 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Э.Отгонтуяа
  • Отгонтуяа
  • 2234
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313