БОЭТ-ийн Хүүхдийн тасаг ачаалал ихтэй байна

2018 оны 1-р сарын 7 өдөр
\"\"Өнөөдрийн байдлаар бүсийн оношлогоо эмчилгээний төвд 290 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 67 нь 0-5 насны хүүхэд байна.Мөн яаралтай тусламжийн нэг хоногийн дуудлагын 13.9 хувь, амбулаторын нэг өдрийн үзлэгийн 12.3 хувийг томуугийн өвчлөл эзэлж, хүүхдийн тасаг ачаалал хэтрэн ажиллаж байгаа аж.

Цас орохгүй байгаагаас агаар хэт хуурайшилттай байгаа ньханиад томууны дэгдэлтийг нэмэгдүүлэх нэгэн хүчин зүйл нь болж байна.
Эцэг, эхчүүдийн ярьж байгаагаар ачаалал ихэссэнтэй холбоотойгоор ханиад нь бүр хүндэрсэн, хатгаа туссан тохиолдолд хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Харин хөнгөн зэргийн өвчлэлтэй хүүхдүүдийг гэрээр эмчилгээ хийлгэхийг зөвлөж байгаа юм байна.

Ингээд нөхцөл байдал ямар байгаа талаар БОЭТ-ийн хүүхдийн тасгийн эрхлэгч Баярмаагаас тодрууллаа. Тэрээр “Манайх нийт 35 ортой. Харин өнөөдрийн байдлаар 67 хэвтэн эмчлүүлж байна. Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүд маш их өвдөж байна. Нэг зүйлийг онцлоход манай монголчууд ханиад хүрлээ л бол антибиотик уугаад л дарчихна гэсэн ойлголттой байдаг. Вирус үүсгэгчтэй учир энэ ханиад антибиотикт дарагдахгүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн вирусын эсрэг бэлдмэлд л дарагдана. Вирус үүсгэгч нь хэд, хэдэн төрөл байгаа.
Үүсгэгчээсээ хамаараад халуурах хугацаа, зовиур нь ч өөр. Тиймээс тухайн вирус үүсгэгчид л тохирсон эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хүүхэд ханиад хүрсэн тохиолдолд ханиадны хурц үеийг дартал гэрийн нөхцөлд дор хаяж гурваас дөрвөн хоног байлгах ёстой. Гэтэл манайхан ойр зуурын эм өгөөд л сургууль, цэцэрлэг рүү нь явуулчихдаг. Тийм учраас хүүхдийн өвчлөл дарагдахгүй байна” гэв.
  • Отгонтуяа
  • 738
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313