
Хятад, Монголыг холбосон хамгийн том боомт болох Эрээн боомтоор Монгол улсын импортын хүнсний ногоо, жимсний 80 хувь нь нэвтэрдэг ба 2018 онд хоёр орны хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “Ногоон гарц” ажиллуулсан билээ. Ийнхүү гуравдугаар сарын 23-ны өдрын статистик тоогоор, алим, улаан лоль зэрэг хүнсний ногоо, жимс жимсгэнэ ачсан 12 чингэлэг ачааны машин Хятад, Монгол орны хоорондох хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “ногоон гарц”-аар нэвтэрчээ. Тус үйл ажиллагааны хүрээнд энэ оны хоёрдугаар сар хүртэл нийтдээ 423 сая юанийн өртөг бүхий 364 мянган тонн хүнсний ногоо, жимс жимсгэнийг Монгол улсад экспортлоод байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn/ Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Яргуй