
Эвэнки-Хуй голын 2020 оны Өвлийн “Идлэг” үзэсгэлэн худалдаа боллоо. 12-р сарын 19-ны өдөр Эвэнки хошууны Хуй сумын Улаантуг гацааны Еэнь нуурын хойд дэнжид болсон үзэсгэлэн худалдаагаар 280 мянган юаны борлуулалт хийжээ. Үзэгэлэн худалдаа борлуулалтыг цэг болон онлайн шууд лайваар худалдаа хийснээрээ онцлог байв. Лайв хдалдаагаар Дашцэрэн, Нандин, Оч нар шинэхэн гаргасан үхэр, хонины савласан махыг танилцуулжээ. Мөн цагаан идээгээ интернетийн “Түргэн гар”, “Тик ток” болон нутгийн вэп чатын лайв, шууд нэвтрүүлэг хийснээр бүх улсын иргэдийн сонорт хүрч, өргөн хүрээг хамарсан үзэсгэлэн хцдалдаа болов. Тухайлбал малчин Дашцэрэнгийн лайвыг 200 мянган хүн үзсэн байна. Хуй сум нуур бүрд олонтой, хужирлаг газар их, бэлчээр сайтай. Энэ нутгийн малын мах амттай байдаг учир 14 дэх удаагийн өвлийн олимпийн хонины махыг хангахаар сонгогдсон. Хуй сумын малчид өөрсдийн хийсэн уламжлалт хүнсээ ийнхүү олон нийтийн сүлжээгээр танилцуулж борлуулсан нь нутагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх гарцыг нээсэн байна. Хуй сумын Баян-Уул гацааны малчин Цолмон: “ Малчид бид өвлийн эхэнд өвөл хаврын идшээ бэлддэг заншилтай. Өнөөдөр би хоёр үхэр гаргаж, 1000 гаруй жин үхрийн махыг хагас цагийн дотор борлууллаа.” гэв. Эвэнки хошууны засгийн газар, Хөлөнбуйрын өдрийн сонин, Эвэнки хошууны Тариалан мал аж ахуй болон шинжлэх ухаан мэргэжлийн товчоо, Эвэнки хошууны Хуй сумны засгийн ордноос зохион байгуулсан энэ удаагийн үйл ажиллагаанд малчид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна үндэсний гар урлал, биет бус соёлын өвийг дэлгэн үзүүлсэн. Мөн залуучууд бяр ухаанаа шалгаж сээр цохих тэмцээн болов. Түүнчлэн Хуй сумын бүх гацаадын зөвлөгөөн зохион байгуулж мал аж ахуйн хөгжлийн тухай саналаа солилцлоо.
Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл