ЦЭЦЭНГИЙН ХИЙСЭН ТАМХИНЫ ХАВТГА ГЕНИСТ БИЧИГДЭВ

2020 оны 1-р сарын 21 өдөр
 \"\"\"\"     БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд зориулан Улаан хад хотын уугуул иргэн Цэцэн тамхины том хавтга урлажээ. Түүний бүтээсэн тамхины хавтга Генисийн тэмдэглэлд бичигдэв. Тэрээр энэ бүтээлээ 2 жил гаруйн хугацаа зарцуулан ба 2019 оны 8 сарын 2-ны өдөр урлаж дуусгасан аж. Мөн Хятадын нэр алдрыг дэлхийд дуурсгасан Люонин нэрт шунгуул онгоц, “Чан Э 3” дагуул, Цагаан хэрэм зэргийг урлажээ. Цэцэн томоохон бүтээл урлахаас гадна монгол хятад англи үсэг урладаг байна. Үүнийгээ 2019 оны 10-р сарын 17-ны өдөр Шанхай Генисийн ерөнхий захиргаанд бүртгүүлж, 11-р сарын 19-ний өдөр бүртгэгдсэн аж. Шинэ Хятад улстай нас цацуу төрсөн Цэцэн гуай 2001 онд Улаанхад хотын Бараа бүтээгдэхүүний чанарын хяналтын албанд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарч, БНХАУ байгуулагдсан 60 жилийн ой, Бээжингийн олимп, Шэньжөү дагуулыг хөөргөсөн зэрэг олон том үйл ажиллагааг тохиолдуулан тамхины хавтга урлаж ӨЗО болон хотын зэрэглэлийн үзэсгэлэнд оролцон шагнал урамшуулал хүртсэн. Үүнд ХКН байгуулагдсаны 90 жилийн ойд бэлэг болгон барьсан 3,932 м урттай, 0,9 м өргөн тамхины хавтга нь мөн Генисийн тэмдэглэлд бүртгүүллээ. Цэцэн гуай эх орныхоо хөгжил дэвшлийг харж мэдэрч ирсэн болохоор өнөөдрийн аз жаргал амьдралаа өр зүрхнээс нандигнан хайрлаж, өөд эсрэг өлзий бэлэгтэй явахын мөрөөдлөө гарын ураараа илэрхийллээ. Тэрээр ХКН байгуулагдсан 100 жилийн ойн үеэр нэгэн томоохон бүтээл урлана гэжээ.                                                                                                                                         Шинхуа нэт, Хунмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 496
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313

Sorry, no image found.
<
>