Өвөр Монголын ноос ноолуурын үйлдвэрлэлийн хөгжилд гадаад дотоодын мэргэжилтнүүд зөвлөгөө өгөв

2019 оны 9-р сарын 10 өдөр
 \"\"\"\"      Хятад Монголы гурав дахь удаагийн экспогийн үеэр хонь ямааны аж үйлдвэрлэлийг өндөр чанартай хөгжүүлэх олон улсын форум болж, Хятад, Монгол, Япон, Итали, Балба улсын мэргэжилтнүүд туршлагаасаа солилцов. Хурлын үеэр Өвөр монгол хонь ямааны ноос ноолуурынхаа гарал үүслийг хамгаалах, чанарт тавих хяналтын системийг бийболгох, тэгснээр ноолуурын чанарын стандартыг улам бүр бэхжүүлж, жижиг, дунд үйлдвэрүүдийг нэгтгэх, ноолуурын үйлдвэрлэлийн паркийг төлөвлөх, мал аж ахуй, худалдаа, аялал жуулчлалын нэгдсэн хоршоо байгуулах нь зүйтэй гэж үзэж байлаа. Мөн дотоодын ноолуурын үйлдвэрлэлийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол, Төв Азийн ноолуурын үйлдвэрлэгч орнуудад ноолуурын эдийн засгийн бүсийг хамтран байгуулах, Зүүн хойд Ази, Зүүн хойд Азийг холбосон ъзөөлөн алтъ гарцыг бий болгож, Ази, Европын эдийн засгийн тойрог хоорондын эдийн засаг, худалдааны солилцоо, соёлын солилцоог улам өргөжүүлэх хэрэгтэй хэмээв. Форумын үеэр Ази, Европын шилдэг дизайнеруудын ъЗөөлөн алтъ загварын шоу болж, Хятад, Монгол, Орос, Япон, Солонгосын дизайнерууд шинэ цувралаа толилууллаа.                                                                                                         Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана,Цэнгэл, Урьха
  • Отгонтуяа
  • 397
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313