2026 оны Хөлөнбуйрын өвлийн Соёл аялал жуулчлал, бохирдолгүй ХАА, МАА-н бүтээгдэхүүний танилцуулгын хурал Гуаньжөу хотод боллоо
11-р сарын 22-ны өдөр, Хөлөнбуйрын өвлийн Соёл аялал жуулчлал болон бохирдолгүй тариалангийн бүтээгдэхүүнийг танилцуулах хурал Гуаньжөүд хуралдав. Хотын Намын хорооны дарга Дү Хуй Лиань оролцож яриа тавив. Экологи, ХАА, Соёл аялал жуучлал, эрчим хүч, нээлттэй, брэндийн “зургаан хүчирхэг хот”-ын бүтээн байгуулалтыг түргэтгэхийн тулд, Дү Хүй Лянь 4 хувь урилга гаргав.
Нэг нь цас мөсний найрт хамтдаа оролцох гэрээ. Хөлөнбуйр нь “Бохирдолгүй цэвэр хөрс”, “Умард улсын ногоон хас” хэмээгдэж, нийт 253 мянган м.кв нутаг дэвсгэртэй, тал нутаг, намаг газар, ой, нуур, их цаст орон харилцан оршиж байна. Мөс цасны ажил бүрэн бэлэн болж, хүйтэнд авто машины туршилт хийдэг аж үйлдвэрүүдийн төлөөлөгчид хуран цугларч, төрийн зэрэглэлийн болон ӨЗО-ны зэрэглэлийн цас мөсний олон тэмцээн зохион байгуулж, 10 жил дараалан бүх Хятадын Цас мөсний Аялал жуулчлалын 10 шилдэг хотоор үнэлэгдэв. Хоёр нь соёлд хамтдаа оролцох гэрээ. Хөлөнбуйр нь түмэн жилийн турш загас агнах соёл иргэншилтэй, Шянбичуудын орон, Тал нутгийн соёл, Ойн соёл, Газар тариалангийн соёл, Хувьсгалт соёл харилцан уусалцаж, 48 үндэстэн энд эв найртай хамтран амьдарч, эл үндэстнүүд харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгаж иржээ.
Гурав нь хамтдаа бохирдолгүйг батлах гэрээ. Ногоон өнгө нь Хөлөнбуйрын ил тод өнгө, бүх хотод 30 сая гаруй га сайн чанарын тариан газар, 100 сая га байгалийн бэлчээртэй, сайн чанарын хүнсний тос, үхэр хонийн мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг байнга хангаж, ногоон өнгө, органиг, газар зүйн бэлэг тэмдэгт болон онц сайн шинэ хөдөөгийн аж ахуйн бүтээгдэхүүн 313 байна.
Дөрөв нь хамтдаа хөгжих гэрээ. Хөлөнбуйр бол “нэг хот нь гурван улсыг холбож, найман боомт нь Европ Азид нэвтэрдэг” манай улсын хойд зүгт нээлттэй чухал гүүрэн гарц юм. Ялангуяа Гуаньжөү хоттой өмнөд умард хамтран хөгжиж, улсын дотоод гадаадын хоёр зах дэлгүүр, хоёр зүйлийн эх баялгийг хамтдаа холбож байдаг. Бүх хотын эрчим хүч, шинэ маягийн химийн аж үйлдвэр, биотехнологийн үйлдвэрлэл, хүйтэн газрын туршилт, нам өндрийн эдийн засаг, захын тооцооллын хүчин чадал зэрэг шинэ төрлийн бизнессийн хэлбэрүүд цогцоор нь хөгжиж эхэлж байна. Иймээс өргөн олон аж ахуй нэгжүүдийг урьж боломжийг амжуулж, хамтдаа ялалт олхоор мэрийцгээж байна.
Сурталчилгааны хурал нь дүрс бичлэг нэвтрүүлэх, тухайн талбарт танилцуулах, харилцан танилцуулах, уран сайхны үзэсгэлэн зохиох зэрэг хэлбэрээр Хөлөнбуйрын Цас мөсний Соёлын аялал жуулчлалын баялаг болон шилдэг сайн чанарын ХАА-н бүтээгдэхүүнийг төвлөрүүлэн харуулав.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN