Бэлчээрийн үхэрүүд “ тогтмол бүлээн ус ” ууж байна

2026 оны 11-р сарын 13 өдөр

11-р сарын 11-нд Эвэнки нутгийн хээр хөдөөгийн дулааны хэмжээ хамгийн бага температуртаа тэгээс доош 20С градусын хэмд хүрч хүйтэн болжээ. Эвэнкийн өөртөө засах хошууны Баянтал Дагуур үндэстний сумын Баян-өндөр гацааны малчин Э Жичаогийн малын хашаанд зуу гаруй үхэрнүүд 31.9 хэмд байнга бүлээн ус ууж байна. Өмнө нь мал сүрэг өвлийн улиралд зөвхөн хүйтэн голын ус, худгын ус уудаг байсан, үхэр хүйтэн ус ууснаараа биеийн дулаан нь буурч байснаас шалтгаалан таргалалт буурч, дархлаа суларч, ходоод гэдэсний өвчин олонтоо гарч, хээл хаях байдал гардаг. Өвлийн улиралд тогтмол бүлээн ус уух нь биеийн эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хэвийн биеийн температурыг хадгалж, тэжээл идэх дуршилыг нь нэмэгдүүлж, үхрийн өвлийн таргалалтыг тогтвортой байлгадаг. Энэхүү нарны тогтмол дулаан усны систем нь нэмэлт цахилгаан эрчим хүч шаардагдахгүй, малчдын мөс хагалж ус авах, ус буцалгаж үхэрээ услах зэрэг хүнд ажлуудаас чөлөөлж өгөв. Одоо Э Жичаогийн гэрийн мал аж ахуйн газарт 16 хяналтын камер ажлуулж, хашаандаа температур харуулах төхөөрөмж, орчны хяналтын тоног төхөөрөмжөөр тоноглогдож, малын бүрэн тооллогтой хослуулан мал аж ахуйн мэдээллийг шалгах, хашаан доторхи өнцөг булан бүрийг харж чадах боломжтой болсон. Бэхлэх төхөөрөмж, өвчнөөс урьдчилан сэргийлэх хашаа зэрэг дэд бүтэц нь  бүрэн гүйцэт байж, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэлт, зохиомол хээлтүүлгээр үржүүлэх, үр шилжүүлэх зэрэг мэргэжлийн технологийн үр ашиг ихээхэн нэмэгдэж, МАА-н шинжлэх ухааны арга руу хурдан шилжүүлж байна. Ухаалаг мал аж ахуйн газар нь Хөлөнбуйр хотын МАА-г шинэчлэн хөгжүүлэх чухал чиглэл болж байна. 2026 онд бүх хотоос 9 сая 650 мянган юаний тусгай сан төвлөрүүлэн тарга сайтай махны чиглэлийн үхэр, хонь үржүүлэх ухаалаг мал аж ахуйн газар байгуулж, одоохондоо хотын 26 тарга сайтай махны чиглэлийн үхэр, хоньтой ухаалаг МАА-н газар ажлаа дуусгаж ашиглалтад орсон юм. 2026 оны бүтэн жилд өөртөө засах орон 11 аймаг, хотыг хамруулсан 125-аас дээш ухаалаг МАА-н газар байгуулж, мэдээлэл цуглуулах, нарийвчилсан тэжээл, ухаалаг үржүүллэг, экологийн менежмент зэрэг долоон том хүрээнд ухаалаг шинэчлэл хийж, “эхлээд бариад дараа нь дэмжих, урамшууллаар дэмжих” аргуудаар аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 16
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313