Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төв нээлтээ хийлээ

2026 оны 11-р сарын 10 өдөр

Тал нутгаас сэвэлзэх сэвшээ хонгор салхи дэлхийн сонорт цуурайтна. Хятадын сэтгүүлчдийн 27 дахь баяртай давхцан, Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төвийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Хөххотод боллоо.

Тус төв нээгдсэн нь Ши Жиньпиний соёлын тухай үзэл санааг Өвөр Монголд гүнзгийрүүлэн суралцаж, хэрэгжүүлэх болон олон улсын мэдээллийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм. Мөн соёлын солилцоогоор дамжуулан хүмүүнлэгийн харилцааг ахиулах, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх шинэ алхам болох бөгөөд Өвөр Монголын олон улсын мэдээллийн салбарыг илүү мэргэшсэн, системчилсэн тогтолцоонд шилжүүлж буйн илэрхийлэл юм.

30 гаруй жилийн хичээл зүтгэл нь өнөөдрийн олон улсын мэдээллийн бат бөх суурь болжээ. Тухайлбал, 1993 онд “Солонго” сэтгүүл анхлан хэвлэгдэж, Монгол Улсад түгээгдэж эхэлсэн бол 2009 онд “Солонго” вэбсайт үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Улмаар 2014 оноос “Солонго” сонин Монгол Улсын “Өнөөдөр” сонинтой хамтран уншигчдын хүртээл болж эхэлсэн бөгөөд 2016 онд орос хэл дээрх вэбсайт нь албан ёсоор нээгдсэн байна.

“Солонго” цуврал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бат бөх суурин дээр байгуулагдсан тус төв нь платформуудын шинэчлэл, хөгжлийг шинэ шатанд гаргаж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хятад, англи, орос хэл дээрх олон хэлний шинэ цахим хуудсыг нэвтрүүлж, WeChat болон видео сувгийн (Video Accounts) албан ёсны хаягуудыг нээсэн бөгөөд дотоод, гадаадын мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулжээ. Түүнчлэн тус төв нь англи, орос болон кирил монгол хэлээр гадаадын сошиал медиа сувгуудыг ажиллуулснаар Хятад улс болон Өвөр Монголыг олон сувгаар, системтэйгээр дэлхий дахинд сурталчлах шинэ төлөв байдлыг бүрдүүлэх болно.

Тус төв нь улс орны томоохон хөгжил дэвшлийг Өвөр Монголын ард түмний эрч хүчтэй өдөр тутмын амьдралтай уялдуулан харуулж, бүс нутгийн чанартай хөгжлийн үйл явцаас шинэлэг сэдэв, сонирхолтой агшнуудыг тодруулан, Өвөр Монголын үзэсгэлэнт сайхан байгаль, соёлын гүн зузаан гайхамшигт өв болон Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн үр дүнг дэлхий дахинд мэдээлэх болно. Түүнчлэн нэгэн дүр зураг, нэгэн соёлын дурсгал эсвэл тодорхой нэгэн үйл явдлыг сонгон авч, түүгээр дамжуулан цаг үеийн томоохон өөрчлөлтийг тод томруун тусган харуулах бүтээлч арга барилыг ашиглаж байна. Ингэснээр Өвөр Монголын нэр хүнд, олон улсын тавцан дахь нөлөөллийг тасралтгүй дээшлүүлж, дэлхий нийтэд Хятад улсыг илүү гүнзгий ойлгох, Өвөр Монголын өнгө төрхтэй ойроос танилцах таатай боломжийг бүрдүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төв нь улсын төв, муж, өөртөө засах орон, хот болон хошууны түвшний эрх бүхий байгууллагуудтай хамтын ажиллагааны нэгдсэн механизмыг бүрдүүлсэн төдийгүй их, дээд сургуулиуд, шинэ медиа хэрэгслүүдтэй түншлэлийн харилцаа тогтоон, мэдээлэл бэлтгэх, түгээх үйлсийг хамтран хэрэгжүүлж байна. Үйл ажиллагаандаа хүмүүнлэг бүтээл туурвих, видео хэлбэрийн танилцуулга, вэбсайтаар түгээх зарчмыг чанд баримтлан, шууд сурвалжлага, богино видео, баримтат кино, ганцаарчилсан ярилцлага, онлайн дамжуулалт болон аналитик нийтлэл зэрэг олон талт хэлбэрээр контент бүтээж, олон улсын залуу үеийнхэн болон цахим хэрэглэгчдэд хүргэж байна. Үүний тод жишээ болгож, олон улсын харилцаа холбоонд зориулсан “Хятад хэл сурцгаая”, “Би Өвөр Монголд маш жаргалтай байна”, “Өнгө алагласан Өвөр Монгол” зэрэг цуврал бүтээлүүдийг олны хүртээл болгоод байна.

“Бид шинэ гараанаас, шинэ аянд мордож байна.” Тус төвийн төлөөлөгчийн тэмдэглэснээр, тэд уламжлалт хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэл, хувьсгалаас урган гарч буй шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэх болно. Үүний гол зорилго нь Өвөр Монголын өвөрмөц өнгө төрхийг шингээсэн, олон хэвлэл мэдээллийг хослуулсан, олон хэлээр мэдээлэл түгээдэг бөгөөд өргөн хүрээний үзэгчдийг хамарсан олон улсын мэдээллийн шинэ тогтолцоог бүрдүүлэхэд оршино. Гадаад мэдээлэл сурталчилгааны арга барилаа шинэчилж, үзэгчдэд ойрхон үлгэр түүх хүүрнэх замаар Өвөр Монголын олон улс дахь нэр хүнд, нөлөөлөл болон сонин содон өнгө төрхийг тасралтгүй нэмэгдүүлэхийг зорьж байна. Үүний үр дүнд соёл иргэншил хоорондын итгэлцлийг бэхжүүлэх шинэ гарцуудыг нээхийн зэрэгцээ улс түмнийг ойртуулах гүүр болж, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулахаар зорьж байна.

Нээлтийн ёслолд төвийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл, ӨМӨЗО-ны холбогдох байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, их, дээд сургууль, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, муж, өөртөө засах орон, шууд харьяа хотны олон улсын мэдээллийн төвүүдийн төлөөлөл болон Өвөр Монголын Олон улсын мэдээллийн төвийн зөвлөхийн төлөөлөл, ажилтнууд оролцлоо.

Эх сурвалж: https://www.solongonews.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 15
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313