11-р сарын 7-нд өглөөний 10 цагт “Баярт цас мөсний улирал, дуугаа дуулж Өвөр Монголоор аялах” 2026—2027 оны Өвөр Монголын Өөртөө засах орны Өвлийн аялал жуулчлалын нээлтийн ёслол Гэгээн голд зохион байгуулагдав.
Нээлтийн ёслолын дараа 2026 оны “Хятадын хүйтэн туйл”-ын хагас марафон эхэллээ. Тамирчид Олгууяа Буга үржлийн аж ахуйн аялал жуулчлалын бүсээс, ой мод, цас мөсөн тал, намаг голын эргээр гүйж, Өвөр Монголын цас мөсний спортын онцлогыг мэдэрнэ.
Арга хэмжээний үеэр Хөлөнбуйр “Эргүна голын баруун эрэг” соёлын IP-г гүнзгий судалж, олон янзын харилцааны арга хэмжээг зохион байгуулав. Ханма экологийн туршлагын төв нь голографи дүрс, AI технологи, дижитал гэрлийн сүүдэр зэрэг шинэ технологийг ашиглан Их Хянганы дөрвөн улирлын экологийн байдлыг бүрэн харуулж, жуулчид ойн экологийн гоо үзэсгэлэнг ойроос мэдрэх боломжтой болов.
Арга хэмжээ нь “Мөс цас ч бас алт мөнгө” гэсэн хөгжлийн үзлийг хэрэгжүүлж, ӨЗО-ны Соёл аялал жуулчлал зохион байгуулалт хийж, Хөлөнбуйрын бүс нутгийн хамтын ажиллагааны давуу талд тулгуурлан цас мөсний наадам, Хятадын хүйтэн туйл, Их Хянганы өвөл зэрэг гол IP-г бэхжүүлэв. Бүс орон нийт 338 өвлийн онцлог цас мөсний арга хэмжээ, 36 өвлийн шилдэг аялал жуулчлалын зам, 5 сая юанийн Соёл аялал жуулчлалын иргэдэд хүртээмжтэй хэрэглээний талоныг олгож, цас мөсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг баяжуулж, бүс нутгийн хамтын ажиллагаа, олон цэгт цэцэглэх өвлийн Соёл аялал жуулчлалын хөгжлийн шинэ бүтцийг бий болгож, цас мөсний салбарын өндөр чанартай хөгжилтөөр Соёл аялал жуулчлалын салбарын үр ашгийг дээшлүүлэхэд туслах болно.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN