2026 оны Дэлхийн интернэтийн бага хурлын хөх номыг танилцуулав

2026 оны 11-р сарын 4 өдөр

2026 оны Дэлхийн интернэтийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хятадын Цахим орон зайн судалгааны хүрээлэнгээс эмхэтгэн боловсруулсан “Хятадын интернэтийн хөгжлийн тайлан 2026”, “Дэлхийн интернэтийн хөгжлийн тайлан 2026” хөх номыг албан ёсоор нийтэд танилцуулжээ.

“Хятадын интернэтийн хөгжлийн тайлан 2026”-д дурдсанаар, Хятадын цахим орон зай, мэдээллийн технологийн инновацын хөгжил түргэсэж, хиймэл оюун ухааны технологи, үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, хиймэл оюун ухааны агент болон биет орчинтой харилцан үйлчилдэг хиймэл оюун ухааны салбар хурдацтай өсөн нэмэгдэж байна. 2025 онд Хятад улсын аж ахуйн нэгжүүдэд зориулсан хиймэл оюун ухааны агентын зах зээлийн хэмжээ 21.2 тэрбум юаньд хүрч, биет орчинтой харилцан үйлчилдэг хиймэл оюун ухааны зах зээлийн хэмжээ 915 тэрбум орчим юань болжээ.

2026 оны зургаадугаар сарын байдлаар, үүсгэгч хиймэл оюун ухааны нийт 924 үйлчилгээ бүртгэлийн журмыг дуусгаж, үүсгэгч хиймэл оюун ухаанд суурилсан 573 хэрэглээний програм болон функцийг бүртгэсэн байна. Харин 2026 оны гуравдугаар сард Хятад улсад өдөрт дунджаар боловсруулсан токены хэмжээ 140 их наяд хүрч, хоёр жилийн дотор мянга гаруй дахин өсжээ.

Түүнчлэн цахим орон зай дахь гадаад харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, Хятад улсын дэвшүүлсэн үзэл санаа олон улсад өргөнөөр хүлээн зөвшөөрөгдөн, цахим орон зайд олон улсад нөлөөлөх, бусдыг татах, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох чадавх нь улам тодорчээ.

“Дэлхийн интернэтийн хөгжлийн тайлан 2026”-д тэмдэглэснээр, технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн өөрчлөлт хурдацтай ахиж, дэлхийн хиймэл оюун ухаан тоон өсөлтөөс чанарын өөрчлөлтөд шилжих үеийг туулж байна. Хиймэл оюун ухаан биет ертөнцөд хурдацтай нэвтэрч, шинжлэх ухааны судалгааг бүхий л талаар өргөжүүлэхэд түлхэц үзүүлж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 25
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313