Хөлөнбуйр хотын сурагчдын намрын амралт эхлэх гэж байна

2026 оны 11-р сарын 3 өдөр

БНХАУ-ын Хөлөнбуйр хотын арав гаруй байгууллага 2026 оны “Намрын (мөс, цасны) амралт”-ын хуваарийг гаргажээ.

Хуваарийн дагуу I–VIII ангийн сурагчид 12 дугаар сарын 5-наас 9-ний өдрийг хүртэл амрах бол ахлах сургуулийн X, XI ангийн сурагчид гурван хоног амрах юм байна.

Амралтын хугацаанд сурагчдад нэмэлт хичээл заах, бичгээр гүйцэтгэх гэрийн даалгавар өгөхийг хоригложээ. Мөн амралтын үеэр давтлага, нэмэлт болон шинэ хичээл зохион байгуулахгүй байх, амралт дууссаны дараа шууд нэгдсэн шалгалт авахгүй байх, дур мэдэн сургалт зохион байгуулахгүй байхыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.

Харин сурагчдыг амралтын хугацаандаа цана, тэшүүр, цасан хөлбөмбөг зэрэг мөс, цасны спортын төрлөөр хичээллэж, идэвхтэй хөдөлгөөн хийхийг уриалжээ. Мөн эдгээр спортоор хичээллэхэд мэргэжлийн зааварчилгаа, аюулгүй байдлыг хангах шаардлагатайг онцолсон байна.

Үүнээс гадна үндэсний ёс заншил, хувьсгалт уламжлалтай холбоотой аялал, танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгуулахыг санал болгожээ.

Түүнчлэн төрийн болон аж ахуйн байгууллагууд ажилтнуудынхаа амралтын хуваарийг сурагчдын амралттай уялдуулан зохицуулж, эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлэхийг уриалсан байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313