Замын-Үүд сумын 107 эмэгтэй Эрээн хотод эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2026 оны 11-р сарын 2 өдөр

10 дугаар сарын 30-нд Монгол Улсын Замын-Үүд сумын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан 107 эмэгтэй Эрээн хотод хүрэлцэн ирж, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусгай үзлэгт хамрагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн Эрээн хотын салбар бүсийн олон улсын хамтын ажиллагааны давуу талд тулгуурлан хэрэгжиж байгаа бөгөөд хоёр орны хил орчмын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Энэ удаагийн үзлэгийг Эрээн хотын Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулж, ӨМӨЗО-ны Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж ажиллуулжээ. Ингэснээр Монгол Улсын эмэгтэйчүүд хил орчмын бүс нутагтаа өндөр түвшний, мэргэжлийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдах боломж бүрдсэн байна.

Үзлэгийн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний болон хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд голлон анхаарч, биохимийн шинжилгээ, өнгөт допплер хэт авиан оношилгоо, өвдөгний үений үзлэг зэрэг олон төрлийн шинжилгээг нэмэлтээр хийжээ. Мөн хил дамнан ирж буй иргэдэд үзлэгт хамрагдахад хялбар, шуурхай нөхцөл бүрдүүлэхийн тулд хувийн мэдээллийг урьдчилан бүртгэж, үзлэгийн үйл явцыг оновчтой зохион байгуулсан байна.

Үзлэгт хамрагдсан эмэгтэйчүүд шинжилгээний хариугаа Эрээн хотын Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан өөрсдөө шалгах боломжтой. Хэрэв шинжилгээний хариунд ямар нэгэн өөрчлөлт илэрвэл эмнэлгийн зүгээс утсаар шуурхай мэдэгдэж, шаардлагатай эмчилгээ, тусламжийг цаг алдалгүй үзүүлэх юм.

Эрээн хот нь Хятад (Өвөр Монгол)-ын чөлөөт худалдааны туршилтын бүсийн хүрээнд Монгол, Оросын иргэдэд зориулсан олон улсын эмнэлгийн үйлчилгээний тэргүүлэх бүс байгуулах ажлыг эрчимжүүлж байна. Үүний хүрээнд хил дамнасан эрүүл мэндийн үзлэгийн журмыг хялбарчлах, Өвөр Монголын өндөр түвшний эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтмол урьж ажиллуулах, шинжилгээний хариуг цахимаар авах боломж бүрдүүлэх, бүс нутаг хоорондын эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх тогтолцоог бий болгох, хос хэлний үйлчилгээ үзүүлэх зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Эдгээр арга хэмжээ нь Монгол Улсын иргэдийн хил дамнан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахад тулгардаг хүндрэл бэрхшээлийг багасгаж, үйлчилгээг илүү хүртээмжтэй болгоход чиглэжээ.

Энэхүү хил дамнасан эрүүл мэндийн үзлэг нь Хятад, Монголын хил орчмын бүс нутгийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг улам бэхжүүлж буй бодит жишээ болж байна.

Эх сурвалж:https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 48
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313