ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимаас мэдээлснээр, 1996 онд Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагаа эхэлснээс хойш Өвөр Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай 150 тэрбум орчим юанийн бүтээгдэхүүн Бээжинд борлуулагджээ.
Танилцуулснаар, Бээжин, Өвөр Монголын хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал бүтээгдэхүүний стандартыг сайжруулах, аж үйлдвэрийн хэлхээг өргөтгөх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, брэндийн чанарыг дээшлүүлэх замаар Өвөр Монголын чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Бээжингийн зах зээлд нийлүүлэх боломжийг бүрдүүлжээ.
Олон жилийн турш Өвөр Монгол борлуулалтын сувгаа өргөжүүлж, хамтын ажиллагааны бүс нутгуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Бээжингийн худалдааны уламжлалт сувгуудтай холбож ирсэн байна. Ингэснээр Хянган аймгийн будаа, Хэтаоны наранцэцгийн үр, Улаанцавын төмс, Шилийн голын хонины мах зэрэг чанартай бүтээгдэхүүнийг Бээжинд борлуулж байна. 2025 онд Өвөр Монголын хөдөө аж ахуйн чанартай бүтээгдэхүүний Бээжин дэх борлуулалт 326 сая юаньд хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ.
Эх сурвалж: http://nmg.news.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр, Чен Юй
DORNODMEDIA.MN