Хөххот, Улаанбаатар хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэлээ

2026 оны 10-р сарын 29 өдөр

10 дугаар сарын 27-нд Хөххот, Улаанбаатар хот хооронд олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан арга хэмжээний нээлт болон эдийн засаг, худалдааны танилцуулга хурал Хөххотод боллоо.

1991 оны 12 дугаар сарын 10-нд Хөххот, Улаанбаатар хот албан ёсоор олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосон юм. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хоёр хотын харилцаа харилцан айлчлалаас бодит хамтын ажиллагаанд, засгийн газар хоорондын найрсаг харилцаанаас ард түмний харилцан ойлголцол, ойр дотно харилцаанд шилжсэн байна.

35 жилийн хугацаанд хоёр хот найрсаг итгэлцэл, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, эдийн засаг, худалдаа, соёл, хүмүүнлэг, хотын захиргааны салбарт бүх талын бодит хамтын ажиллагаа өрнүүлж, Хятад, Монгол хоёр улсын орон нутгийн олон улсын найрамдалт хотын харилцааны үлгэр жишээ болжээ.

Или группын сүүн бүтээгдэхүүн Монгол Улсын супермаркетуудад нэвтэрч, Мэньцао групп Улаанбаатар хоттой экологийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн 2025 онд Хөххот–Улаанбаатар чиглэлийн TIR олон улсын тээврийн зам нээгдсэнээр хоёр хотын хооронд гурван хоногт хүрэх боломжтой болжээ. 2026 оны өвлийн нислэгийн хуваариас эхлэн зорчигч тээврийн нислэгийн давтамж долоо хоногт 12 удаа болж нэмэгдсэн байна. Түүнчлэн Хөххотын нэгдүгээр дунд сургууль Улаанбаатар хотын 23 дугаар сургуультай ах дүү сургуулийн харилцаа тогтоож, хотын уламжлалт эмнэлэг, монгол эмнэлэг Монгол Улсын өвчтөнүүдэд үйлчилгээ үзүүлэх зам нээжээ.

Арга хэмжээний үеэр нөхөрсөг хот, аймаг, тойргийн ярилцах хурал, эдийн засаг, худалдааны боомтын яармаг, аялал жуулчлалын солилцооны хурал болон хил дамнасан эмчилгээний солилцооны хурал зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ. Мөн Хятад, Монголын онцлог хүнс, соёлын бүтээгдэхүүн, биет бус соёлын өвийн гар урлал, ухаалаг технологийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуулжээ.

Эх сурвалж: Өвөр Монголын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 61
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313