Хөххот, Улаанбаатар хот хоорондын олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээ боллоо

2026 оны 10-р сарын 29 өдөр

Хөххот, Улаанбаатар хот хоорондын олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээ боллоо
10 дугаар сарын 27-нд Хөххот, Улаанбаатар хот хоорондын олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт, эдийн засаг худалдааг танилцуулах хурал Хөххотод боллоо.
1991 оны 12 дугаар сарын 10-нд Хөххот, Улаанбаатар хот албан ёсоор олон улсын найрамдалт хотын харилцаа тогтоосон юм. 35 жилийн хугацаанд хоёр хот харилцан айлчлалаас бодит хамтын ажиллагаа хиж , засгийн газрын найрсаг харилцаанаас ард түмний харилцан ойлголцол, ойр дотно харилцаа руу шилжсэн байна.
35 жилийн хугацаанд хоёр хот найрсаг итгэлцэл, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, эдийн засаг, худалдаа, соёл, хүмүүнлэг, хотын захиргааны салбарт бүх талын бодит хамтын ажиллагаа явуулж, Хятад, Монгол хоёр улсын орон нутгийн олон улсын найрамдалт хотын харилцааны үлгэр жишээ боллоо. Или группын сүүн бүтээгдэхүүн Монгол Улсын супермаркетуудад нэвтэрч, Мэньцао групп Улаанбаатар хоттой экологийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан, 2025 онд Хөххот–Улаанбаатар чиглэлийн TIR олон улсын тээврийн зам нээгдэж, 3 хоногт хүрэх боломжтой болсон, 2026 оны өвлийн нислэгийн хуваариас эхлэн зорчигчийн нислэг долоо хоногт 12 удаа болж нэмэгдсэн, Хөххотын нэгдүгээр дунд сургууль Улаанбаатарын 23 дугаар сургуультай ах дүү сургуулийн харилцаа тогтоож, Хотын уламжлалт эмнэлэг, монгол эмнэлэг Монгол Улсын өвчтөнд дугэм зам нээлээ. 
Арга хэмжээний үеэр нөхөрсөг хошуу саян тойргийн ярилцах хурал, Эдийн засаг худалдааны боомтын яармаг, аялал зуулчлалын солилцооны хурал болон хил дамнасан эмчилгээний солилцооны хурал зэргээр зохион байгуулагдажээ. Хятад, Монголын онцлог хүнс, соёлын бүтээгдэхүүн, биет бус соёлын гар урлал, ухаалаг технологийн шинэ бүтээгдэхүүнийг танилцуула.
Эх сурвалж: Өвөр Монголын өдрийн сонин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 10
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313