Хөлөнбуйр нутагтай Миндармаа Шилийн голд

2026 оны 10-р сарын 28 өдөр

 “Хүн бүхний сэтгэлд  нутгийнхан хоол нь хамгийн амттай санагддаг. Миний хоолон гэрт ирсэн олонх  хүн манай үхрийн хавирга болон буриад буузыг зориж ирдэг, бидний давсласан ногоо бас их сайхан” гэж Шилийн хот дахь“    Шинэ од бяцхан зууш”-ийн газрын эзэнтэн Миндармаа ярина. Дараа Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Алтан-эмээлд нутагтай. Миндармаа Шилийн голд өрхөө татаж, гал голомтоо сэргээснээс дөрвөн жилийн нүүрийг үзэж байна. Орчим тэрээр Шилийн хотод “Шинэ од бяцхан зууш”-ийн газарыг  эрхэлжээ. Жижигхэн атлаа сэтгэлд дулаахан санагдах энэхүү зуушийн газар нь Эвэнки үндэстний өөртөө засах хошуунаас шилж сонгож авчирсан шар өөхтэй үхрийн хавирга(сувай үнээний хавирга)болон буриад буузаар гол зуушаа болгож байдаг. Анх эхлэнгүүтээ зуушийн газар нь 25м.кв-д хоёрхон ширээтэй захиалгын хоол хийхээр төлөвлөж хийсэн нь харин санаанаас гадуур болж, буриад бууз болон нутгийнхан үхрийн хавирга нь Шилийн голын хүмүүсийн таашаалалд хүрсэн сайхан амттай хоол хийлээ хэмээн сайшаалал сонсох болжээ. Ингээд Тэр жижигхэн зуушийн газраа 140 м.кв хоёр давхар байрыг түрээслэжээ.
Миндармаа буузныхаа махыг татаж, шансыг нь найруулах, барих, махаа чанах зэрэг бүх ажлаа өөрөө хийдэг. Мөн ч буузаа хэзээ ч хөлдөөж хонуулдаггүй шинэ найруулж барьсан буузаа жигнэдэг болхоор маш амттай байдаг гэх.
Сэтгэл хүрсэн газар үйлс бүрэн бүтэн гэдгээр алхам бүрдээ хичээл зүтгэлээр хөдөлмөрлөж ирсэн. Тийм дээ ч түүний өдрийн цэвэр орлого нь гурван мянга шахам юань  хүрдэг гэнэ. Миндармаагийнхаа хичээл зүтгэлд нь өндөр их амжилт хүсье.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 12
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313