Эрээнд Монголоос эмнэлгийн үзлэгт хамрагдахаар ирсэн анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа

2026 оны 10-р сарын 27 өдөр

Аравдугаар сарын 26-нд "Улаанбаатар худалдаа, логистикийн парк" ХХК-ийн ажилтнууд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдахаар Эрээн хотод хүрэлцэн ирлээ.
Монголын иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Эрээн хотын Ардын эмнэлэгт гадаадын иргэдэд зориулсан тусгай хүлээн авах цэгийг байгуулжээ. Мөн монгол хэлний өндөр мэдлэгтэй эмнэлгийн ажилтнуудыг томилон, үзлэг оношилгооны үйл явцыг зохицуулах, орчуулга хийх, чиглүүлэх зэргээр үйлчлүүлэгчдэд саадгүй, анхаарал халамжтай, "нэг цэгийн" үйлчилгээг үзүүлж байна.
Он гарснаас хойш Эрээн хотын Чөлөөт худалдааны бүсэд олон улсын эмнэлгийн туршилтын бүсийг хөгжүүлэх ажлын хүрээнд хил дамнасан эмнэлгийн үйлчилгээний тогтолцоог улам бэхжүүлсээр байна. Ингэснээр Монгол улсад үйлчлэхээс гадна "Хятад-Монгол-Орос" эдийн засгийн коридорын хүрээнд олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааны талбарыг бүрдүүлж байна. Гадаадын иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээг оновчтой болгох, өвчтөнүүдэд зориулсан "ногоон гарц"-ыг хялбарчлах, хоёр хэл дээрх тогтмол дэмжлэг үзүүлэх, хөрш орны иргэдэд ач тустай олон төрлийн санаачилгыг хэрэгжүүлэх замаар Эрээн хот олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ стандартыг тасралтгүй дээшлүүлсээр байна. 
Статистик мэдээллээс үзвэл, энэ оны 1-10-р сарын хооронд Эрээн хотод гадаадын иргэд амбулаториор 4225 удаа, хэвтэн эмчлүүлэхээр 255 удаа тус тус хандлаа.
Эх сурвалж: Эрээн хотын Хам зуучлуурын төв, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 5
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313