Саяхан Хөлөнбуйрын 28 тонн хөлдөөсөн үхрийн элэг Хайлар Гаалиар дамжин Ангол улс руу илгээгдэж, орон нутгийн хөлдөөсөн үхрийн элэг экспортлох тээвэрлэлт эхлэв. Хөлөнбуйр нь дотоодын чанартай эко мал аж ахуйн бүтээгдэхүүний гол үйлдвэрлэлийн бүс нутаг бөгөөд хөлдөөсөн үхрийн элэг нь гүнзгий боловсруулалтын өндөр боломжтой боловч гадаадын зах зээлийн өндөр шаардлага, аж ахуйн байгуулгууд гадаадын хууль тогтоомжийг сайн мэдэхгүй байх зэрэг олон зүйлээс шалтгаалан удаан хугацаанд экспортолж чадаагүй юм. Хайлар Гаалийн байгууллагаас тусгай ажлын баг байгуулж, нарийвчлан тусламж үзүүлж, “орон нутгийн шалгалт + хурдан гаргалт” загварыг хэрэгжүүлж, үр ашигтай гаалийн бүрдүүлэлтийг хангажээ. Цаашид тус Гаалийн байгууллага хойд зүг рүү нээлттэй байх байршлын давуу талаа үргэлжлүүлэн ашиглаж, Хөлөнбуйрын онцлог нэр бүхий бүтээгдэхүүнийг гадаадад гаргах шинэ замыг нээж, нарийн хяналт, шалгалт, халамсаг үйлчилгээгээр орон нутгийн онцлог бүхий аж ахуйн үйлдвэрүүдийг дэмжиж, “Нэг бүс Нэг зам”-ын санаачилгыг хамтдаа байгуулж Хөлөнбуйрын өндөр зэрэглэлийн чанартай хөгжилд гаалийн байгууллагын тасралтгүй хүчийг өгхөөр зорьж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN