XIII “Уянга” олон улсын уран бичлэг, уран зураг, урчуудын бүтээлийн үзэсгэлэн Хайларт зохион байгуулагдлаа
10-р сарын 17-ны үдээс өмнө Хөлөнбуйрхотын Хэвлэл мэдээллийн нэгдсэн төв, Шинэ барга баруун хошууны Засгийн газрын мэдээ мэдээллийн албанаас голлон эрхэлсэн “Уянгат бичгээр талыг туулж, урлагаар дөрвөн зүгийн хөршүүдээ холбох” XIII “Уянга” олон улсын уран бичлэг, уран зураг, урчуудын бүтээлийн үзэсгэлэн Хөлөнбуйр хотын Соёлын ордонд зохион байгуулагдлаа. Хятад, Орос, Монгол гурван улсын уран бичлэг, уран зураг, урчуудын бүтээлийг сонирхогчид болон уран бичээч, зураач, урчуудын төлөөлөгчид оролцож, бийр бэхсээр зууч болгон, уран бичлэг, уран зураг, урчуудын бүтээлээр гүүр болгон, соёлын өвтэгш үйл ажиллагааг зохион байгуулсан.
“Уянгат бичгээр талыг туулж, урлагаар дөрвөн зүгийн хөршүүдээ холбох” гол сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн нь уламжлалт уран бичлэг, уран зураг, урчуудын бүтээлээр харилцан соёл, ур мэргэжлээ солилцох уламжлалыг үргэлжлүүлэхийн хамт шинээр гар урлалын бүтээлүүдийг нэмж, уран бичлэгийн гоо сайхан, уран зургийн агуу мэдрэмж, урлан бүтээх чөлөөт содон уран гар урлалын чанартай дүрслэхүйтэй хослуулан, харилцан нэгэн нэгнээ гэрэлтүүлж, чимэг нь болцгоосон юм.
Тус удаагийн үзэсгэлэн 10-р сарын 27-ны өдөр болтол үзэгч олонд нээлтэй байж, Хятад, Орос, Монгол гурван улсын 300 гаруй уран бичлэг, уран зураг, гар урлалын бүтээлийг дэлгэн үзүүлж, тал нутаг, монгол морины дүр төрх, нүүдэлчдийн зан заншил, соёлын өв, хил хязгаардах нутаг усны онцлог, соёлын олон талт уусалцал нэгдлийн сэдэв бүхий элбэг баялаг утга агуулгыг хамруулсан.
Хөлөнбуйр хот нь Хятад, Орос, Монгол гурван улсын хил хягаарын уулзвар газар орон болсны хувьд, тал нутгийн соёлын уусалцлын газар орон болхоор зогсохгүй улсын умарш нээлт хийж, бүх талаар гадагш нээлт хийх суурин газрууд болно. 2017 оноос эхэлж Хөлөнбуйр хотын Намын хорооны Ухуулах сурталчилгааны хэлтсийн удирдлага доор, Хөлөнбуйр хот Шинэ барга баруун хошууны гадаад албаны харилцаагаар түшиг болгон Хятад Монголын мэдээ мэдээллийн тавцанг байгуулж, “Хэрлэн” хөтөлбөрийн мэдээ мэдээллийн нэгдсэн төвийг ажлуулаад 9 жилийн нүүрийг үзэж байгаагаа дуулгахад таатай байна. 2022 онд Хөлөнбуйрын өдрийн сонинны хороо “Хэрлэн” хөтөлбөрийн ажлыг даан авч, “Хэрлэн” хөтөлбөрийн хэлтсийг байгуулан шинэ, өндөр түвшинд ахиулснаас нааш, Монгол улсын Дорнод аймгийн Дорнод медиа групптэй хамтран “сонин, телевиз, сайт, сэтгүүл, Facebook Twitter” нэгдсэн хэвлэл мэдээллийн цогц ажлыг хамтран хийж эхэлсэн.
“Уянга” Хятад Монгол хоёр улсын уран бичлэгийн үзэсгэлэн 2014 онд Монгол улсын Дорнод аймгийн засаг даргын тамгын газрын Нийгэм бодлогын хэлтэс, Дорнод амгийн төв номын сантай анх удаа хамтран зохион байгуулснаас нааш, арван гурвандах жилдээ амжилттай зохион байгуулж, улсын дотоод гадаадын соёл урлагийн холбоотой болж, улс алсалсан соёлын солилцоог ахиулах чухал гүүр нь болсон.
Энэхүү хөрш зэргэлдээ орны болон олон улсын соёлын хамтын үйл ажиллагаа маань жилээс жил өнгөжин жавхаажих болтугай.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN