Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын гүүрийн угсралт дууслаа

2026 оны 10-р сарын 16 өдөр

Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын гүүрийн угсралт дууслаа
10 дугаар сарын 16-нд Хятад, Монголыг холбох хоёр дахь хил дамнасан төмөр замын Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн гүүрийн Т хэлбэрийн бүх дам нурууг угсарч дуусгалаа. Хамгийн сүүлчийн 32.6 метр урт, 134 тонн орчим жинтэй дам нурууг байрлуулснаар төслийн дараагийн шатны ажилд суурь тавигдав.
Энэхүү төмөр зам нь 1956 онд Эрээн–Замын-Үүдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш бараг 70 жилийн дараа Хятад, Монголын хооронд барьж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам юм. Төслийг хоёр улс нэгдсэн зураг төслийн дагуу тус тусдаа барьж, дараа нь холбох зарчмаар хэрэгжүүлж байна.
2025 оны тавдугаар сард эхэлсэн төслийн нийт урт 9.91 километр бөгөөд үүний 6.08 километр нь хил дамнасан гүүрийн хэсэг юм. Нийт 760 дам нуруу угсрах шаардлагатай байснаас бүгдийг нь байрлуулжээ. Говийн хүчтэй салхи, шороон шуурга, хүнд даацын дам нурууг өндөрт өргөж угсрах зэрэг нь барилгын ажлыг хүндрүүлсэн байна.
Одоогоор Хятадын нутаг дахь хэсгийн ажлын 92 хувь, Монголын талын хэсгийн 62 хувь нь дуусжээ. Гүүрийн үндсэн хийц, дам нуруу угсралт бүрэн дууссан бөгөөд 7.78 километр замд төмөр замын рельс тавиад байна. Жилийн эцэс гэхэд рельс угсралтыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Ганцмод–Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр зам нь Хятад, Монголын стратегийн уялдаа холбоо, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал үе шат бөгөөд “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжиж буй томоохон төсөл юм. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, Хятадын Гань-Чюань төмөр замыг Монголын өмнөд чиглэлийн төмөр замтай холбоно. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж, хил дамнасан логистик, үйлдвэрлэлийн парк, хилийн худалдаа, үйлчилгээний хөгжилд түлхэц өгч, Хятад, Монголын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 18
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313