10 дугаар сарын 12-нд сэтгүүлч ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, бэлчээр нутгийн газраас мэдээлснээр, энэ оны эхний гурван улиралд Өвөр Монгол нийт 1.12 сая га талбайд элсний нүүдлийг тогтоон барих, цөлжилтөөс сэргийлэх ажил хийж, бүтэн жилийн турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 1 сая га талбайн зорилтыг давуулан биелүүлжээ. ӨМӨЗО нь Хятад улсын хэмжээнд цөлжилт болон элсний нүүдэлд өртсөн газар нутаг хамгийн их төвлөрсөн, хор хөнөөл нь хамгийн ноцтой бүс нутгийн нэг юм. Эх сурвалжид мэдээлснээр, энэ онд Өвөр Монгол нь “Гурван хойд бүсийн хамгаалалтын ой” экологийн хамгаалалт, нөхөн сэргээлтийн төслийн шийдвэрлэх шатны ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, нөөц хүчээ төвлөрүүлэн хэд хэдэн гол төслийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Шар мөрний тохойрсон хэсгийн элсний нүүдэлтэй тэмцэх бүсэд Хэлань нуруунаас Иньшань нуруу хүртэлх Шар мөрний хоёр эргийн дагуух 180 км урт элсэн нүүдэлтэй газрыг цогцоор нь засаж сайжруулах зэрэг төслийг голлон хэрэгжүүлсэн байна. Хорчин болон Хулан шарга даагын бүсэд элсний нүүдлийг бүрэн тогтоон барих чиглэлээр Хулан шарга даагын элсэн цөлийн өмнөд захыг засаж сайжруулах зэрэг ажилд түлхүү анхаарчээ. Хэши коридор–Такламаканы цөлийн хөвөөний элсний нүүдлийг тогтоон барих бүсэд Бадайн Жаран болон Тэнгэр элсний захын хамгаалалтын бүсийг бэхжүүлэх зэрэг төслийг голлон хэрэгжүүлсэн байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN