Дэлхийн оюутны өвлийн спортын наадмын галт бамбарыг асаалаа

2026 оны 10-р сарын 9 өдөр

2027 онд БНХАУ-ын Чанчүнь хотод болох Дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадмын гал бамбарыг аравдугаар сарын 8-нд Италийн Турин хотод амжилттай асаалаа. 

Гал бамбар асаах ёслол Турины их сургуульд болов. Ёслолын үеэр Чанчүний өвлийн спортын наадмын сурталчилгааны бичлэгийг үзүүлж, Итали болон Хятадын төрийн дууллыг эгшиглүүлэн, хоёр улсын төрийн далбааг мандуулжээ.

Чанчүний өвлийн спортын наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх хорооны дарга, Чанчүнь хотын дарга Гу Ган ёслолын үеэр хэлсэн үгэндээ, гал бамбар асаах ёслолыг холбох гүүр болгож, мөс, цасны спортыг харилцааны хэрэгсэл болгон ашиглаж, Өрнө, Дорнын соёлын солилцооны талбар бий болгож, улс орон, бүс нутгуудын залуусын харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлэв.

Чанчүний өвлийн спортын наадмыг зохион байгуулах хорооны гүйцэтгэх хорооны мэдээлснээр, гал бамбарыг угтан авах ёслолыг аравдугаар сарын 14-нд Чанчүнь хотод зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Чанчүний Дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадам 2027 оны нэгдүгээр сарын 15-наас 25-ны өдрүүдэд болно.                

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 7
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313