9-р сарын 27-ны өдөр болтол, Манжуур боомтоор энэ жил хил нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ 2. 042 сая тоннд хүрч, өнгөрсөн жилийн адил хугацаагаас 5.7 хувиар өсөж, 20 сая тонныг өмнөх жилээс 16 хоног эрт давж, түүхийн шинийг үүдэв. Энэ жилээс хойш, төмөр замын боомт нь “төмөр замыг шуурхай нэвтрүүлэх” загварын 95306 “дижитал боомт” системийг хэрэгжүүлж, төмөр зам, боомт, ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг харилцан холбож, бүх явцыг цаасгүйгээр ажиллуулав. Авто замын боомтод ухаалаг картын портийг сайжруулж, ачааны машины алган дээрээ үйлчилгээг ахиулж, “7х24 ”-ийн бүх өдөрт гааль нэвтрүүлэх, “урьдчилан мэдүүлэх + цаг товлох боомт” зэрэг арга хэрэгжүүлж, авто машин хил нэвтрэх хурдац мэдэгдэм нэмэгдэв.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN