Ⅱ Өвөр Монголын Хятад эм эмнэлэг(Монгол эм эмнэлэг)-гийн эмт хоолны уралдаан Хөххотод амжилттай зохион байгуулагдав. Бүх ӨМО-ноос 52 төлөөлөгчдийн баг уралдаанд оролцов.
Хөлөнбуйр хотын Хятад Монгол эмнэлгийн хорооны төлөөлөгчдийн баг багийн тэмцээнд тэргүүн шагнал хүртэж, Хөлөнбуйр хотын Монгол эмнэлгийн хорооны төлөөлөгчдийн баг багийн тэмцээнд дэд шагнал хүртэж, Хөлөнбуйр хотын Эрүүл мэндийн зөвлөл шилдэг зохион байгуулалтын шагнал хүртэж, манай Хөлөнбуйр хотын Хятад эм эмнэлэг(Монгол эм эмнэлэг)-ийн үйлсийн хөгжилтийн үр дүнг гүйцэд харуулжээ.
Уралдаанд манай Хөлөнбуйр хотын хоёр төлөөлөгчдийн баг Хөлөнбуйрын өвлийн улирал орд бөгөөд эрс тэс хүйтэн онцлогтойгоо нягт уялдуулж, “халуунаар хуурайг нөхөх, халуун хүйтныг тэнцүүртэй байлгах”-аар гол ойлгогтхуун болгож, хонины хавирга, Дагуур үндэстний күмбүли, уламжлалт сүүтэй цай зэрэг нутгийн онцлогтой идээн болон эмийн материалийг органигаар уялдуулж, нутаг усныхаа уур амьсгал болон амьдралын зан дадгалд нийцүүлж, “эмт хоолны гашуун”амтыг өөрчилж, нарийн хянамгай эм найруулах арга болон нарийн мэргэжлээ түшиж, уралдааны явцад олны анхаарлыг татаж, шалгаруулах комиссын өндөр үнэлэлтийг олжээ.
Тус удаа бүх ӨМО-ны тэргүүн шагналыг хүртсэн нь манай Хөлөнбуйр хотын Хятад эм эмнэлэг(Монгол эм эмнэлэг)-ийн эмт хоолыг уламжлан залгамжилж шинэлэг эмчилгээний аргуудыг гүйцэд хэрэгжүүлж чадаж байгаа нь илт байхаар зогсохгүй, бас бусад аймаг хоттой харилцан туршлага солилцох байр суурийг буй болгож чадсан байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN