Хөлөнбуйр Хятадын дотоодын намрын аяллын шилдэг чиглэлүүдийн нэгээр нэрлэгджээ

2026 оны 9-р сарын 23 өдөр

2026 оны 38 дахь долоо хоногийн Хятад улсын хэмжээнд зорчигч тээвэрлэлт болон агаарын тээврийн хэмжээгээр тэргүүлсэн 60 нисэх буудлын жагсаалт гарчээ. Тус жагсаалтад Хөлөнбуйрын Хайларын олон улсын нисэх буудлын зорчигч тээвэрлэлтийн долоо хоногийн өсөлт бүх Хятадын 60 нисэх буудлын дотор тэргүүн байрт орж, өмнөх байр сууриа дахин хадгалсан байна.

Хайларын олон улсын нисэх буудлын долоо хоногийн зорчигч тээвэрлэлтийн өсөлт 42.6 хувьд хүрч, энэ жилийн зуны аяллын улирлын нислэгийн өсөлт шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ. Энэ нь улсын хэмжээнд ижил түвшний нисэх буудлуудын дунджаас 14.6 нэгж хувиар өндөр үзүүлэлт бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад өсөлт нь дахин 5.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Төмөр замын зорчигч тээврийн урсгалд ч мөн адил өсөлт ажиглагджээ.

Мөн “Шячэн” платформоос гаргасан Тэргэл сарын баярын үеэр залуу аялагчдын хамгийн ихээр зорихоор захиалга өгсөн 10 газрын жагсаалтад Хөлөнбуйр 8 дугаар байрт орсон байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 4
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313