Өвөр Монголын залуу дуучин Ли Гэгээнзүг Хятадын “Мүдан цэцэгт дууны шагнал”-ын шинэ авьяастнаар шалгарлаа

2026 оны 9-р сарын 21 өдөр

9-р сарын 13-нд XIV Хятад улсын “Мүдан цэцэгт дууны шагналт уралдаан” Анхүй мужийн Хэфэй хотод зохион байгуулагдлаа. Тус уралдаанд нийт 82 бүтээл шалгарч, 48 төрлийн дуу багтсан бөгөөд 500 гаруй дуучин оролцож, өрсөлджээ.

9-р сарын 20-нд XIV Хятад улсын “Мүдан цэцэгт дууны шагналт уралдаан”-ы эцсийн дүн гарч, Өвөр Монголын Урлагийн театрын Дууны урлагийн ангийн залуу дуучин Ли Гэгээнзүг “Мүдан цэцэгт дууны шагнал”-ын шинэ авьяастнаар шалгарлаа. Түүний уралдаанд сонгогдсон бүтээл нь “Жангар” тууль байв.

“Жангар” тууль нь “Жангар”-ын баатарлаг туульсыг үндэс болгон, Жангар болон Хөлөн Замбагийн гэрээгээр сэдэвлэжээ. Бүтээлд зэрэгцүүлэл, давталт зэрэг уран сайхны найруулгын арга хэрэглэж, дууны үгийг сүр далайцтайгаар зохиосон бөгөөд Монгол үндэстний уламжлалт дуу хөгжим, дуун урлагийг хослуулан, баатарлаг туулийн эмгэнэлт болон эрэлхэг шинжийг бүрэн илэрхийлсэн байна.

2007 онд анх тоглогдсоноос хойш Ли Гэгээнзүгийн тоглосон “Жангар” тууль Хятад даяар 100 гаруй удаа тайзнаа тавигдаж, Франц, Герман, АНУ зэрэг улс оронд 10 гаруй удаа тоглогджээ.

Энэхүү бүтээл нь “итгэлээ зөрчсөн хүн ард олны уур хилэнг хүртэж, үнэнч шударга байвал ард олны итгэлийг олно” гэсэн гол үзэл санааг агуулдаг бөгөөд үнэнч шударга байх Монгол үндэстний уламжлалт ёс суртахууныг илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Өвөр Монголын өдрийн сонин. Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй.

 

  • Туяа
  • 6
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313