Манжуурын төмөр замын боомтын экспорт, импортын худалдаа түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026 оны 9-р сарын 20 өдөр

Манжуурын гаалийн газрын мэдээллээр энэ оны эхний найман сарын байдлаар Манжуурын төмөр замын боомтоор дамжсан экспорт, импортын худалдааны нийт хэмжээ 105.19 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 33.7 хувиар өссөн байна. Энэ нь түүхийн адил хугацаанд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Он гарснаас хойш тус боомтын гадаад худалдаа тогтвортой өсөж байгаа бөгөөд Манжуурын гаалийн газар гаалийн бүрдүүлэлтийн хугацааг богиносгох, аж ахуйн нэгжүүдэд бодлогын мэдээллийг шуурхай хүргэх, тусгай цонхны үйлчилгээ болон урьдчилсан захиалгат гаалийн бүрдүүлэлт нэвтрүүлэх зэрэг арга хэмжээ авчээ. Мөн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, бараа бүтээгдэхүүний тээвэр, ложистикийн үр ашгийг нэмэгдүүлж байна.

Манжуурын гаалийн газрын харьяа Манжуурын өртөөний гаалийн албаны холбогдох ажилтны мэдээлснээр, боомтын экспорт, импортын бүтэц мөн сайжирч байна. Автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, машин тоног төхөөрөмж зэрэг дотоодын чанартай бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эрчим хүч, мод, том хэмжээний түүхий эд зэрэг импортын барааны нийлүүлэлт тогтвортой байгаа аж.

Манжуурын гаалийн газар цаашид боомтын гадаад худалдааны хэмжээг тогтвортой нэмэгдүүлэхийн зэрэгцээ худалдааны бүтцийг сайжруулж, чанар, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

 

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313