Хятад, Орос, Монгол гурван улсын сагсан бөмбөгийн тэмцээн

2026 оны 9-р сарын 15 өдөр

9-р сарын 11-12-нд Манжуурын «Читагийн өдрүүд» цуврал арга хэмжээ — Тэмцээн, аялал «Мянган бээрийн цайны зам · Найрамдлын гэрээ» 2026 оны Манжуур хотын Хятад, Орос, Монгол гурван улсын сагсан бөмбөгийн урилгаар оролцсон тэмцээн Манжуур хотын спортын ордонд эхэллээ.
Энэхүү тэмцээнд Манжуур хотын баг, Манжуурын Орос хэлний мэргэжлийн дээд сургуулийн баг, Оросын Чита хотын баг, Монголын Дорнод аймгийн баг зэрэг дөрвөн багийг оролцуулж, нийт 48 тамирчид цугларлаа. Тэмцээн нь нэг эргэлтийн системээр явагдаж, дөрвөн баг хоорондоо өрсөлдөж нийт зургаа удаа уралдлаа. Хоёр өдрийн ширүүн өрсөлдөөний дараа Манжуур хотын баг аварга цолыг хүртэж, Оросын Чита хотын баг аваргаар дэдэлж, Монголын Дорнод аймгийн баг болон Манжуурын Орос хэлний мэргэжлийн дээд сургуулийн баг гуравдугаар байрын шагналыг хүртэв.
Тэмцээнд улс болгоны тамирчид хүч чадлаа дайчлан, идэвхтэй өрсөлдөж, өндөр ур мэргэжил, сайн баг болох боловсноо харуулж, тамирчид нөхөрлөл нэгдүгээр, тэмцээн хоёрдугаар гэх уриагаар тоглох мэргэжлийн техникийн туршлагаа солилцон, тэмцээнээр  үг хэлээ ойлголцож, улс улсынхаа залуу үеийн эрч хүчээ бүрэн харууллаа.
Тэмцээн нь Манжуурын хилийн боомтын өвөрмөц байршлын давуу талыг түшиглэн, «Мянган бээрийн цайны зам»-ын түүх соёлын үндсэн утгыг гүнзгий ашиглаж, «Тэмцээн, аялал» соёл аялал жуулчлалыг хослуулах хөгжлийг идэвхтэй хэрэгжүүлсэн.
Цаашид Манжуур хот нь олон улсын соёл, спортоор хамтрах арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж, спортоор гүүр болгож, соёл, аялал жуулчлалаар хүч нэмж, ард түмний эв нэгдлийг бататгаж, Хятад, Орос, Монголын хилийн харилцааг чангатгана хэмээн зорьж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313