Хайларын Олон улсын нислэгийн аяанчдын тоо анх удаагаа 50 мянгыг давлаа

2026 оны 9-р сарын 14 өдөр

 Монгол улсын Улаанбаатараас Хөлөнбуйрын Олон улсын нисэх буудалд чиглэлтэй болсноос эхлээд Хайларын Олон улсын нислэгийн энэ жилийн аяанчдын тоо 50 мянгыг давжээ. Хайларын Олон улсын нислэгт Улаанбаатар, Чита, Хонконг, Солонгос 4 улс, дотоодын нислэгийг сайн үйлдэж байгаа бөгөөд олон улсын аялалыг шинэ шатанд дэвшүүлж чадлаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хөлөнбуйр хотын Зам тээврийн товчооноос албан үүрэгт ажлаа идэвхтэйгээр дэвшүүлхээр гадаад болон дотооддоо хамтын ажиллагааны талаар зөвлөх, урдчилан төлөвлөж, стратеги боловсруулах, олон улсад болон дотоодын нислэгийг шинээр үйлдэх зэргээр хөгжүүлэх ажлыг тасралтгүй эрчимтэй явууллаа. 2025 оны 4-р сарын 29-нд Өвөр Монголын Хонконг уруу шууд нисэх цорын ганц нислэгийг анх удаагаа үйлдэж, Хөлөнбуйр хотын Гуандун - Хонконг - Макао Их булангийн бүстэй холбох нислэгүүдийг нээлээ. 6-р сарын 20-ны өдөр «Хятад·Хөлөнбуйр — Солонгос·Сөүл» олон улсын нислэгийн шугам албан ёсоор нээгдэж, Зүүн хойд Азийн «агаарын коридор» үр дүнтэй байгуулагдлаа. Үүнээс өмнө Орос-Хятад хил дамнасан тээврийн харилцааг гүнзгийрүүлэхийн тулд Хөлөнбуйр хотын Зам тээврийн товчоо, Хөлөнбуйр хотын Гадаад харилцааны төлөөлөгчидтэй хамт Оросын Улаан-Үд хотод айлчилж, нислэгийн баталгаа, бодлогын дэмжлэг зэрэг асуудлаар хамтын ажиллагааны зөвшилцөлд хүрсэн бөгөөд Улаан-Үд нислэгийн замыг нээх ажил хурдацтай явагдаж байна.
Боомтын хяналт, үйлчилгээний чадавхыг бүрэн сайжруулж, хилээр орж гарах аянчдын нэвтрэх ажиллагааг жигд, үр дүнтэй явуулахын тулд Хөлөнбуйрын нисэхээс хилийн боомтын хамтарсан шалгалтын байгууллагууд, нисэхийн компаниудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй ахиулж, бүх шатанд хандуулах үйлчилгээг чадварлаг болгожээ. Хайларын хилийн Гааль нь улсын хилийн биологийн аюулгүй байдал, импорт экспортын хяналтын доод хязгаарыг чанг сахиж, шалгалтын үйл явцыг оновчтой болгож, нэвтэрхэд хэрэгсэх хугацааг багасгалаа. Энэ оны эхнээс өнөөдөр хүртэл 51 улсын гадаадын аянчид болон дотоодын аяанчид зорчсон байна.

Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 11
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313