“Нөмөр” компаний үхрийн борлуулалт өдөрт 500 толгойд хүрлээ

2026 оны 9-р сарын 11 өдөр

“Нөмөр” компаний үхрийн борлуулалт өдөрт 500 толгойд хүрлээ
9-р сарын 9-ний өдөр Шинэ барга зүүн хошууны Өвөрбулаг сумын Баянгүн гацаандах “Нөмөр” компаний борлуулалтын захад очиход малчдын авчирсан үхрийг “Нөмөр” компаний ажилчид туслан нас, жин, чанараар нь ялгаж, худалдахад бэлтгэж байв. Үхрийг үнэ хаялцах, жинийн үнэ, гаднаас нь хараад үнэлгээ хийж байлаа. Үүнд зарим нь үний тохиролцоонд хүрч чадахгүй байх үед компаний ажилчид туслан үнэ тохирон өгч байлаа. Олонхи малчид малынхаа үнийг бодсон үнэндээ хүргэж чадлаа.
 Шинэ барга зүүн хошууны “Нөмөр” компаний мал  борлуулах захын Баянгүн өртөөний хариуцлагатан Гантулга: “Өнөөдөр манай хавь ойрын малчид 500 гаруй үхрээ манайд авчирч борлуулаад олонхи нь санасан үнээрээ борлуулж чадлаа. Мал борлуулалтын зах маань нээснээсээ одоо болтол Баянгүн өртөөнд нийт 3000 гаруй үхрийг борлууллаа” гэв.
Шинэ барга зүүн хошууны “Нөмөр” компаний мал борлуулалтын зах энэ жилийн 7-р сарын 20-ны өдрөөс эхлээд одоо болтол нийт 10 мянга шахам үхэр худалдсан байна. Шинэ барга зүүн хошууны “Нөмөр” компани ноднин жилээс эхлэн хошуундаа Өвөрбулаг сумны Баянгүн өртөө, Жавхлант сумны оршин(сү чюй) өртөө, Баруун сум өртөө, Цагаан өртөө зэрэг дөрвөн борлуулах өртөөг байгуулж, малчдын амьдралд тун ихээр тус болж чадсан.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313