Архашаат боомтоор Монголд анх удаа жимс, хүнсний ногоог экспортлох ажлыг амжилттай гүйцэтгэв

2026 оны 9-р сарын 9 өдөр

9-р сарын 4-ний өдөр Архашаат боомтоор нийт 50.7 тонн жимс, хүнсний ногоог тээвэрлэн гаргаж, Монгол улсын Улаанбаатар хот болон Чойбалсан хотод хүргэгдлээ. Энэ нь тус боомтоор анх удаагаа жимс, хүнсний ногоо экспортлож байгаа бөгөөд бүс хоорондын жимс, хүнсний ногоо экспортын гаалийн шинэ загвар хэрэгжиж эхэлснийг харуулж байна. Тус боомт Хятад (Өвөр Монгол) чөлөөт худалдааны бүсийн Манжуур хэсгийн бүтээн байгуулалтад идэвхтэй нэгдэн, гааль, хилийн шалган нэвтрүүлэх алба болон бусад хамтарсан шалгах байгууллагуудтай хамтран “Манжуурын Сэнфү ОУЛП \олон улсын логистик парк\ -ийн төвлөрсөн ачилтын хяналт — гаалийн лац тавих, хаалттай тээвэрлэх — Архашаат боомтоор шууд гаргах” хурдан шалган нэвтрүүлэх гаалийн горимыг шинээр нэвтрүүлж, шинэ жимс, хүнсний ногоог хилээр нэвтрүүлсэн экспортын хурдан замыг бүрэн нээлээ.
Монголын Эргүнэ компаний захирал Насанбатаас: “Манай компани Архашаат боомтоор жимс, хүнсний ногоо импортолж байгаа нь анх удаа. Гаалийн бүх процесс ихээхэн хялбаршиж, тээврийн хэрэгсэл ирсэн даруйд шалгаад хурдан гаргалаа. Энэ зам Монгол улстай маш ойрхон, тээвэрлэх хугацаа өмнөхтэйгээ харьцуулахад багассан тул жимс, хүнсний ногоог хамгийн богино хугацаанд хүргэж, шинэлэг чанар, чанарын баталгаажуулж чадна” гэв.
Энэ жилээс хойш Шинэ барга баруун хошуунаас хойд чиглэлийн нээлттэй байдлын чухал тулгуур цэгийг байгуулах стратегийн боломжийг сайтар ашиглаж, боомтын гаалийн бүрдүүлэлтийг саадгүй байлгахад бүх хүчээ зориулж байна. 1–8 дугаар сарын хооронд боомтоор дамжсан нийт импорт экспортын ачааны хэмжээ 266мянга 600 тонн болж, өмнөх оны мөн үетай харцуулахад 71.12%-иар өссөн, импорт экспортын худалдааны эргэлт 344 сая юань болж, 56.36%-иар өссөн байна. Боомтын гадаад нээлттэй байдлын идэвх үргэлжлэн нэмэгдэж, гадаад худалдааны өсөлтийн эрч хүчтэй байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 13
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313