Манжуур хотод Бээжин - Өвөр Монголын хамтарсан аж үйлдвэрийн анхны төсөл хэрэгжиж эхэллээ

2026 оны 9-р сарын 8 өдөр

 Бэйчи Футиан худалдааны автомашины үзэсгэлэн худалдааны төсөл Хөлөнбуйр хотын Манжуур хотод нээлтээ хийв. Энэхүү төсөл нь Манжуур хотод анхны Бээжин-Өвөр Монголын хамтын аж үйлдвэрийн төсөл болох бөгөөд мөн хоёр газар орны хамтын ажиллагааны “Зургаа дахин нэмэгдүүлэх төлөвлөгөө” - г хэрэгжүүлжээ.
Төсөл хэрэгжиж эхэлсний дараа Хятадын (Өвөр Монгол) чөлөөт худалдааны туршилтын бүсийн хил дамнасан автомашин экспортлох аж үйлдвэрийн гинжин хэлхээний дутагдлыг үр дүнтэй нөхөж, Хөлөнбуйр хотод Хятад, Монгол, Орос, умард бүс нутгийн Чөлөөт худалдааны бүсийн импортын баялгыг боловсруулах, эдийн засаг худалдааны нээлттэй замд шинэ хөдөлгөх хүч олгожээ.
Бэйчи Футиан компаний хариуцлагатны илэрхийлснээр: “Бээжин–Өвөр Монголын хамтын ажиллагаагаар Манжуурт бүх хэлхээ үйлчилгээний системийг байгуулж, Орос, Монголын зах зээлд хэрэглэгчдийн автомашин худалдан авах туршлагыг тогтвортой сайжруулж, боомтын байршлын давуу тал, гадаад нээлтийн давуулаг талыг аж үйлдвэрийн хөгжлийн бодит давуу тал болгоно” гэв. Бээжин, Өвөр Монгол хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлснээс хойш, Хөлөнбуйр хот давуулаг талаа харилцан нөхөн, хамтын ажиллагааны цар хүрээг тасралтгүй өргөтгөж, загварыг шинэчилжээ.
Хөлөнбуйр хот Бээжин, Өвөр Монгол хоёр газар орны хамтын ажиллагааг үргэлжлэн гүнзгийрүүлж, боомтын гадаад нээлт болон хотын эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг ахиулахад хүчээ өргөнө хэмээн зорилт тавилаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313