9-р сарын 4-ний өдөр Хөлөнбуйр хотын Ардын явдлын товчооноос тохируулсан XI “Бүх Хятадын буянт сэтгэлээ өргөх өдөр” арга хэмжээ эхлэх ёслолын ажиллагаа Шинэ барга баруун хошуунд зохион байгуулагдав.
Энэрэнгүй үйлстэнгүүдийн замыг нь шулуухан болгохоор Хөлөнбуйр хотын Ардын явдлын товчоогоос, нийгэм нийттэй холбоолон туслан тэтгэх бололцоог буй болгож, хил хязгаарын малжих орны хөгжилт, иргэдийн амьдралын баталгаа, тусгай иргэдийг халамжлах зэрэг хайр халамж хүртээж "нэг хөгшин, нэг залуу" – г дэмжих үйлчилгээг хангаж, хот хошуу хоёр зэрэглэлийн буянт үйлсийн туслан тэтгэх ажлын тогтцыг үргэлжлүүлэн төгөлдөржүүлнэ.
Үйл ажиллагааны үед Хөлөнбуйр хотын Ардын явдлын товчооноос олон талын эх баялгыг нэг цогцоор иргэдэд ашиг хүртээх үйлчилгээг хангав. Хөлөнбуйрын Нүдний эмнэлэг, Шинэ барга баруун хошууны Ардын эмнэлэг, Шинэ барга баруун хошууны Монгол эмнэлэгээс үнэ төлбөргүй эмчлэх үйлчилгээг үзүүлжээ. Шинэ барга баруун хошууны Улаанмөчир, Ахмадуудын их сургууль өвөрмөц уран сайхны тоглолтоо сонирхуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, зэрэг халуун дулаахан сэтгэлийн тэтгэлэг дэмжлэг, халамжийг нутгийн түмэндээ хүргэлээ.
Буянт сэтгэлийн үйлсийг үргэлжлүүлэн хөгжүүлж, Хятадын үндэстний хамтийн цогцын ухамсарыг бэхжүүлж, хил хязгаараа хөгжүүлэхэд дэм болно хэмээн тууштай зорино.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN