Шинэ барга баруун хошууны Алтан-эмээлийн Бэди-уул гацаа малчиддаа 950 мянган юаний ашиг орлогоо хуваав
Ойрын өдөр Шинэ барга баруун хошууны Алтан-эмээлийн Бэдикуул гацаанаас нийтийн аж ахуйнхаа ашиг орлогын хуваарилалтын их хурлаа хуралдуулж, 950 мянган юаний хамт нийтийн аж ахуйн ашиг орлогыг 339 нэрс малчиддаа хуваан өгчээ.
Ойрын жилд Бэдикуул гацааныхан Намын дагуулах шугамыг баримталж, 37 мянга 841 мү \га\ нийтийн бэлчээрийн нутгаа бодитойд нийцүүлэн ашиглаж, зөв түрээслүүлэх аргыг хэрэгжүүлж, төслийн дагуу 950 мянган юаний ашигийг хүртжээ. Үүнд Бэдикуул гацааныхан энэ жилийнхээ нийтийн нутаг бэлчээрээ түрээслүүлсэн ашиг орлогынхаа 90%-г малчиддаа хуваарилан өгч, иргэддээ хөгжилтийн ашиг тусаас эдлүүлж, хөдөө тосгоныг хөгжүүлэн мандуулахад багахан хүчээ нэмжээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN