Шинэ хичээлийн жил эхлэхийг дагалдан Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Хуй сумын Ялалт гацаанд 2026 оны “Алтан намрын оюутан, сурагчдаа дэмжих” үйл ажиллагааг зохион байгуулж, шинэ хичээлийнхээ жилийг угтаж байгаа гацааныхаа оюутан сурагчдад хайр халамжаа хүртээв.
Үйл ажиллагаанд сум гацааны удирдлага, дэмжлэг хүртсэн оюутан сурагчид жич эцэг эхчүүд нь цугларав. Энэ удаагийн үйл ажиллагааг Хуй сумын Ялалт гацааны Намын үүр болон гацааны Иргэдийн зөвлөл хоёроос голлон эрхэлж, гацааныхаа цэцэрлэгийн хүүхдүүдээс эхлээд их сургуулийн оюутанд хүртэл нийт 50 сурагчдад дэмжилгийн тэтгэмжийг хүртээлээ.
Ойлгосноор Ялалт гацааны “Алтан намрын оюутан сурагч дэмжих” үйл ажиллагаа нь дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Үүнд дээд сургуулийн оюутанд хүн бүрт 1000 юань, ахлах сургуулийн сурагчдад 800 юань, дундад сургуулийн сурагчдад 600 юань, бага сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдүүдэд 400 юанийг гардуулж, нийт 30600 юанийг тэтгэлэгт зарцууллаа.
Ялалт гацаа нь жил болгон сурах наснаас өмнөх насныхан болон оюутан, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаа тэтгэж дэмжихээр зогсохгүй, таван жил дараалан гацааны малчдынхаа эм эмнэлгийн даатгалын мөнгийг нь тушааж өгсөн жишээтэй. Энэ жил малчиддаа 143 мянган юаний тэжээл өвс тарааж, ихээхэн тус дэм өгсөн байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN