“2026 Хятадын сүлжээний соёл иргэншлийн хотуудын олон улсын солилцоо, харилцан суралцах сонгон шалгаруулалтад "Хэрлэн" хөтөлбөр ӨМӨЗО-ны шинэ мэдээ мэдээллийн хошууч”-аар сонгогдов
Өвөр Монголын өөртөө засах орны Радио телевиз товчоогоос “2026 оны ‘ӨМӨЗО-ны шинэ хэлбэрийн Радио, Телевиз, сайтын жишиг хошууч’-г шалгаруулалтын нийтлэх тухай мэдэгдэл”-г тарааж, анхан шатны шалгаруулалт болон эцсийн үнэлэлт, олон нийтэд нийтлэх зэрэг шатаар дамжин, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвөөс анхлан бүртгүүлснээрээ 2026 “Хэрлэн” хөтөлбөрийн “Хятадын үлгэрийг сайтар хүүрнэе” “ӨМӨЗО-ны шинэ хэлбэрийн Радио, Телевиз, сайтын жишиг хошууч”-аар амжилттай сонгогдлоо.
Ойрын жилээс нааш, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төв нь Олон улсын харилцаа холбооны төвийн чадварыг тасралтгүй дээшлүүлж, “Олон улсын харилцаа холбооны төв”-д түшиглэн “Хэрлэн” хөтөлбөрийг нэг шат ахиулав. 2017 онд “Хэрлэн” хөтөлбөр албан ёсоор ажлаа эхлүүлснээс нааш, олон жилийн тасралтгүй мэрийлт, тэсвэр, итгэлээр дамжин телевизэд өгөх нэвтрүүлгүүдийг чанартай, тусгай бэлтгэн өгч, “сонин+ сэтгүүл + суваг +сайт + нийгмийн харилцааны тавцан + төслийн ажиллагаа” гэх “зургаан мэдээ мэдээллийн хэрэгслийг нэг цогц болгон” дамжуулж, Хятадын шилдэг уламжлалт соёлыг байнга дамжуулж, үндэстний бүлгэмдэл дэвшилт хийгээд чанар сайтай хөгжилтийг сайн өгүүлж, өргөн хэмжээний сайн үнэлэлтийг сонссон билээ.
Одоо Дорнод ТВ-д өгсөн “Хэрлэн” нэвтрүүлгийн чанар дээшилж, дамжуулсан нэвтрүүлгийн цаг нийт 205 мянган минутад хүрч, сайтын жишиг мэдээллийн хандалтын тоо нь 1 сая илүүг давлаа.
Хуучин болон одоо болтол зохион байгуулсаар ирсэн үйл ажиллагаа арга хэмжээнүүдээс дурьдвал Монгол улстай тасралтгүй хамтран зохион байгуулсан “Уянга” Олон улсын Монгол уран бичлэгийн үзэсгэлэн, “Хятад улсыг ойлгохуй” Хятад Монголын залуучууд багачуудын Олон улсын зуслангийн үйл ажиллагаа, Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга, “Хөрш орныхоо дууг хэн сайхан дуулах бэ” хятад дууны уралдаан зэрэг соёлын солилцооны арга хэмжээг өрнүүлж, соёлын харилцаа холбоо “эх бичгийн мэдээллийн хандалт” гэх зэрэг олон ажлын ард хоёр улсын хамтын ажиллагааны “итгэлцэл, харилцан ойлголцох сэтгэл, хамтран ажиллах нэг зогсолт” тийш ахихыг зорьж, соёлын солилцооны харилцах арга замыг өргөтгөж, “Хэрлэн” хөтөлбөрийн чанарыг дээшлүүлэн, яс чанарыг нягталснаараа Хятад Монгол хоёр улсын соёлын солилцоо, хамтын ойлголтыг нэмэгдүүлж, олон хүрээ цараатай хамтын ажиллагаа болон хөгжилтөд багахан хувь нэмрээ өргөлөө.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN