Арван жилийн өмнөхи эргэцүүлэл нь зангилагийн цаг мөч, нэн ч шинэ эхлэлийн түлхэц болох чухал үе мөн. 8-р сарын 24-ий өдөр, “ Үхэрт хүйтэн” киноны Х жилийн ойг эрэгцүүлэн хуваалцах хурал Шинэ барга баруун хошуунд зохион байгуулагдаж, киноны зохиогч удирдаач, киноны тусгай мэргэжилтэд жич Шинэ барга баруун хошууны Намын хорооны Ухуулга сурталчилгааны хэлтсийн хариуцлагатан нар цугларч, кино зохиолын дурсамжыг дэлгэж, ирээдүйн үнэ өртөгийг нь хуваалцлаа.
Хуралд “Үхэрт хүйтэн” киног хэрхэн бүтээсэн, өргөн уудам тал нутагдах сэтгэл хөдөлгөм борогжуун амьдралаа хуваалцав. “ Үхэрт хүйтэн” бол нэгэн кино бүтээлээр зогсохгүй, нэн ч соёлын үндэс сурвалжын тухай тэмдгэлсэн эргэцүүлэл болон цаг үеийн тэмдэглэл юм хэмээв.
Арван жилийн өмнө кинонд бүтээсэн хүн болон байгаль эе зохицолтойгоор хамт оршин тогтнож, соёл иргэншил, оюун санааны цөм нь эдүгээ болтол амьд шинэ соргог амьдралын хүчээ бадруулсаар байгаа нь илт.
Улсын нэгдүгээр дзэрэглэлийн жүжигчин Чанарту: “Би бол Шинэ барга баруун хошууны хүн, нутгаасаа салаад 40 гаруй жил боллоо. Энэ жил би нутагдаа харьж ирсэн маань “Үхэрт хүйтэн” киноны арван жилийн ойн эрэгцүүллийн хуралтай эн зэрэгцлээ. Тун их баяртай байна. Кинонд би нэг хүний хоёр насныхан дүрд тоглосон. Би хархан багаасаа малжих оронд төрж өссөн болхоор малчин хүний амьдрал сэтгэлд хатаншиж, дүр бүтээхэд маш их туслалцаа үзүүлсэн юм. Дүрдээ итгэлтэй орох, киног нэн үнэн бодитой болгохын төлөө, өвөл зуны улиралд маш олон газраар зураг авалт хийж явсан. Би нутгийн зон олонтойгоо уулзаад сэтгэл туйлийн их хөдөлж байна. Хэдийгээр нутгаасаа хол амьдарч байгаа боловч бүх интернет цахим дээрээс Шинэ барга баруун хошууныхаа тал нутаг, гол мөрөн, нуур цөөрмийг илүү, үргэлж анхаарч анхаарч, нутаг усаа улмаас улам үзэсгэлэнт сайхан хөгжиж байгааг харан харан санаж явдаг” гэлээ.
Оройн 07:00 цагт ШББХ-ны Сэхээтэн талбайд түмэн олонтойгоо “Үхэрт хүйтэн” киног сонирхов. Тус киног 2016 онд бүтээснээс иргэдийн дунд тус кино нь тал нутгийн соёлыг гүнзгий уудалсан, үнэн бодитой сэтгэл хөдөлгөм амьдрал болон нутгийн үг хэлээрээ зонхилуулснаар үзэгчдийн магтаал сайшааллыг олсон байна.
Ийнхүү Шинэ Барга баруун хошуу үндэстнүүдийн хамтын ухамсар, нэгдлийг бэхжүүлэх ажлыг соёлын салбартай уялдуулан эрчимжүүлж байна.
Тус хошуу орон нутгийн онцлог, түүх, соёлын нөөцөд тулгуурлан “Үхэрт хүйтний өлгий нутаг”, “Наадмын үдэш” зэрэг өвөрмөц соёлын брэнд, контентуудыг хөгжүүлж, олон нийтэд сурталчлан таниулахад анхаарч байгаа аж.
Ингэснээр уламжлалт соёлыг орчин үеийн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ үндэстэн хоорондын харилцаа, солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Шинэ Барга баруун хошууны зүгээс цаашид орон нутгийн онцлогт тохирсон соёлын бүтээл, арга хэмжээг олшруулж, үндэстнүүдийн хамтын хөгжил, харилцан уусалтыг дэмжих замаар Хятадын үндэстнүүдийн хамтын оюун санааны гэр бүлийг цогцлоохыг зорьж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN