8-р сард Хөлөнбуйр хотын 2.5 сая гаруй му \га\ Улаан буудай гүйцэд боловсорч, ХАА-н том машин механизмаар сүрлийг хураан авч, бутлах ажил ид өрнөлөө.
Шартал Фермийн компаний 5-р багийн орлогч дарга Зань Мүчүэнээс: “Энэ жил бид сайн чанарын үүлдрийн буудайг тарьсан. Тариандаа эхлээд мэргэжлийн бордуур хийж, хорхой шавьжны бохирдолгүй, шинжлэх ухаанч аргаар усалгааг хязгаарлах зэргээр арчилсан. Намрын тариа хураалтаа үр ашигтай ахиулахын тулд Шарталд 35 том комбани, 63 ширхэг үр тариагаа тээвэрлэх тоног төхөөрөмжүүдийг хэргэлжээ. Одоогийн байдлаар, бүх аж ахуйн хэмжээнд Улаан буудайн хадлан хадах хэмжээ 21мянган му \га\-д хүрчээ.
Сүчин ХАА-н хязгаарт компани 120 мянга гаруй Улаан буудайг хурааж эхэлллээ. 60 гаруй том комбани тариан талбайд ажиллахаас өмнө, бүх төхөөрөмжийг дахин дахин шалгасны суурин дээр ажлаа эхлүүлэв. Ажиллах явцад, мэргэжилтэнгүүд ургац хураалтынхаа чанарыг анхаарч, алдагдлыг урьдчилан шалган мэдэж, параметрт зохицуулалт хийж байлаа. Үүний зэрэгцээ, цаг агаарын өөрчлөлтийг нарийн анхаарч, хүн болгон багаж хэрэгслээ зөв сонгож байв.
Одоогийн байдлаар тариалангийн газрууд цаг уурын тогтвортой байдлыг нягтлан анхааралдаа авч, хүн хүч, ХАА-н машин механик, тээврийг шинжлэх ухаанчаар зохицуулан, Улаан буудай хураах ажлыг хурдлуулж, 9 - р сарын эхээр 2.5 сая му \га\ Улаан буудайн хураах үүрэгт ажлыг бүрэн гүйцэт биелүүлнэ хэмээн мэрийж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN