8-р сарын 23-ны өдөр Өвөр Монголын өөртөө засах орны долоодугаар удаагийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын цуглаан жич тусгай олимпийн спортын цуглаан Бугат хотод өндөрлөв.
Тэмцээнд манай Хөлөнбуйрын тамирчдын баг нийт 18 алтан медалийг ширүүн өрсөлдөөний дундаас гардсан нь онцлого байлаа.
Ойлголтоор тус удаагийн тэмцээн бол ӨМӨЗО-ны хэмжээнд хамгийн том, хамгийн өндөр зэрэглэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ерөнхийлсэн спортын өвтэгш цуглаан боллоо. Тэмцээн нь өрсөлдөх нөхцөлийн тавцан болохоор зогсохгүй, нэн ч өөрийгөө сорих, нөхөрлөлөө бататгах орчин нь болно. Хөлөнбуйрын хөгжлийн бэрхшээлтэй тамирчид шаргуу хатуужилтайгаар цог жавхаагаа гүйцэд илрүүлж чадсан нь тэмцээний үр дүн нь байлаа.
Тус удаагийн тусгай олимпид олсон шилдэг амжилт нь дасгалжуулагчдын нарийн нямбай заавар болон тамирчдын цөхөршгүй чармайлгаас салж чадахгүй нь мэдээж юм. Хөлөнбуйр хотоос үргэлжлэн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад үйлчилгээ хангамжийг бүрэн төгөлдөр байлгаж, хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хүсэл эрмэлзлэлээ чөлөөтэй хөөцөлдөхийг зоригжуулж, амь насныхаа үнэ цэнийг өндөрт өргөх хүчийг зоригжуулах болно хэмээн мэрийцгээхээр сэтгэл нэгтэй урагшилхаар тэмцэж байна.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN