8 - р сарын 23 - ны өдөр Мэргэл голын Аялал жуулчлалын баазад Хөлөнбуйр дах марафон албан ёсоор эхэллээ. Тэмцээнд анх удаа бүх Хятадын 33 муж, хотоос 5000 гаруй тамирчид оролцож, тэсвэр хатуужлын өрсөлдөөнөө сорилоо.
Үдээс өмнөх 9 цагт эхлэлтийн гараанаас гарцгаалаа. Гүйлтийн замын хоёр талаар Хайдүнчин морьт цагдаагийн баг хамгааллаа.
Зам дагуу тамирчдад зориулсан цэг байгуулж, ус, хүнсийг хангаж, сайн дурыхан, эрүүл мэндийнхэн, тамирчдыг хамгаалах ажлыг сайн хийлээ. Зарим тамирчид гүйлтийн замын хажууд зогсоод Мэргэл гол, уудам тал нутгийн үзэмжид согтуурч зогсоцгооно.
Хөххотоос оролцож буй 19 настай тамирчин Шен Миньхуа 4 жилийн марафонд оролцож байгаа туршлагатай хэдий ч тал нутагт зохион байгуулж байгаа марафонд оролцож байгаа нь сая гэх. Тэрээр хэлэхдээ, курс нь тодорхой налуутай тул нэлээд төвөгтэй болгодог нэлээд өрсөлдөөн шаардагдлаа. Хөлөнбуйр хотын байгаль орчин, цэвэр агаар, оролцох туршлага их өвөрмөц байлаа.
Барианд оролцогчид амтат шарсан мах, тусгай ундаа, үндэсний зууш зэрэг малжих орны онцлогт хүнсийг амталж үзлээ. Мөн газар дээр нь сурталчилгааны янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, тал нутгийн тансаг сэтгэл татам байдлыг мэдрүүлэх боломжийг олгосон.
Олон тамирчид тал нутгийн тэмцээн гэх тодотголыг байгалийн үзэмжтэй зэрэгцүүлэн мэдэрч, хүн бүхэн Хөлөнбуйрын өргөн уудам тал нутаг өвөрмөц байгалийн тогтоцыг харах мэлмий, гүн сэтгэлдээ шингээж мардагдашгүй дурсамжаар ганзага дүүрэн буцацгаалаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй

DORNODMEDIA.MN