2026 оны 32 - р долоо хоногт бүх Хятадын нисэх онгоцны зорчигчдын орж гарах хэмжээ тээвэрлэх хэмжээ, нислэгийн хэмжээ улсдаа 60 хүчирхэгт жагсаагдаж байгаа тоо баримтаас үзэхэд, Хөлөнбуйрын Хайлар онгоцны буудал бүх Хятадын онгоцны буудлууд дотроо эхний 60-д жагсаж, зорчигчдын тоо норм 92. 3 хувьд хүрч, бүх Хятадад нэгдүгээрт жагслаа.
Бүртгэлээр 8-р сарын 9 - ний өдрийн байдлаар, Хөлөнбуйрын Хайларын Олон улсын онгоцны буудлын энэ жилийн зорчигч тээвэрлэсэн хэмжээ 2 саяыг давж,16 мянга орчим төрлийн тээвэрлэлтийн хөөрөх, буултыг баталжээ. Үүнд зорчигчид орж гарах хэмжээ нь нодниныхоос 6 хоногийн өмнө үүргээ биелүүлсэн нь бүс нутгийн агаарын тээврийн зочих хэрэгцээ болон нислэгийн ажиллагааны үр ашиг тогтвортой дээшилж байгааг харуулж байна.
7 - р сарын зуны амралт эхэлснээс хойш, тал нутгийн аялал жуулчлал оргилдоо хүрч, Хөлөнбуйрын Хайлар Олон улсын онгоцны буудлаас өдрийн дундаж зорчигчдын тээвэрлэх хэмжээ 20 мянга гаруй хүний багтаамжтай болж, өдрийн дундаж нислэг 75 шахам нислэгийг хангаж, гадаадын жуулчид Хөлөнбуйр хотод зорчиж, тал нутгийн зуслангийн аялал жуулчлал зэрэг соёл урлагийн бүтээгдэхүүн тасралтгүй татагдах хүчинтэй болж, агаарын зорчигчдын урсгал болон соёлын аялал жуулчлал харилцан дэвшиж байна.
Одоогоор Хөлөнбуйрын Хайлар Олон улсын онгоцны буудал Хайлараас Шянгань, Хайлараас БНСУ - ын Сөүл зэрэг чиглэлд нислэг үйлдэж, хил дамнасан агаарын тээврийг улам баялагжуулж, Хөлөнбуйр хотын Соёлын аялал жуулчлал, эдийн засаг худалдааны хэлхээ холбоо нь боллоо.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Чен Юй
DORNODMEDIA.MN