Монголд Хятадад үйлдвэрлэсэн 45 ухаалаг өргөн кузовтой уул уурхайн ачааны машин экспортлов

2026 оны 8-р сарын 14 өдөр

8-р сарын 13-нд Өвөр Монголын аж ахуйн нэгжийн бие даан боловсруулан бүтээсэн захиалгат 45 ухаалаг өргөн кузовтой уул уурхайн ачааны машиныг Эрээн хот боомтоор дамжуулан Монгол улсад экспортлов. Том хэмжээний, хэт том тоног төхөөрөмжтэй холбоотой гаалийн хяналт шалгалтын бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд гааль, хилийн хяналтын байгууллагууд "нэг аж ахуйн нэгжид нэг бодлого"-ын дэмжлэг үзүүлэх стратегийг хэрэгжүүлж, хэт том ачааны "ногоон гарц"-ыг нээж, гааль бүрдүүлэлтийн албан ёсны тусламжийг бүрэн үзүүлж байна. Ийнхүү гаалийн бүрдүүлэлтэд зарцуулах хугацааг эрс багасгаж, аж ахуйн нэгжийн хил дамнасан логистикийн зардлыг үр дүнтэй бууруулсан байна. Энэ удаагийн захиалгат ачааны машинууд нь 95 тонн, 110 тонн даацтай загваруудыг багтаасан бол тээврийн хэрэгслийн өргөн нь 3.5 метрээс давж, эрчимжүүлсэн явах эд анги, халаалтын систем, цасанд зориулсан ажиллах горим, ухаалаг радар мэдрэгч төхөөрөмжөөр тоноглогдсон юм. Ийнхүү хэт хүйтэнд -40 хэмд тасралтгүй, тогтвортой ажиллах чадвартай байж, өөрөө буулгагч ачааны машинаас гурав дахин их даацтай, үйл ажиллагааны үр ашгийг 10% дээшлүүлж, түлшний зарцуулалтыг харин 30% бууруулжээ.Эрээн хотын гаалийн статистикийн мэдээгээр, энэ оны эхний долоон сард тус боомт 8.51 тэрбум юанийн цахилгаан механик бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.3%-иар өссөн үзүүлэлт юм. Экспортын гол бүтээгдэхүүнд автомашин, цахилгаан тоног төхөөрөмж, ердийн машин механизм, автомашины сэлбэг хэрэгсэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл багтаж байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

  • Туяа
  • 3
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313