Эрээн хотын боомтын зорчигч шалган нэвтрүүлэх сувгаас Монгол-Хятадын эмнэлэг хүртэлх нийтийн автобусны тусгай чиглэл 8 дугаар сарын 10-наас үйлчилж эхэллээ. Тус чиглэл нь Монгол Улсын иргэд болон бусад гадаадын зорчигчдыг эмнэлэгт очиход нь илүү хялбар, тав тухтай зорчих нөхцөлөөр хангах зорилготой юм.
Автобусыг бүрэн шалгаж, цэвэр цэмцгэр болгосон бөгөөд цаашид зорчигчдын хэрэгцээнд нийцүүлэн явалтын давтамжийг уян хатан тохируулах аж. Энэхүү жижигхэн автобусны чиглэл нь хил дамнан зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанарыг сайжруулаад зогсохгүй, Хятад, Монголын иргэдийн харилцаа, ойлголцлыг бэхжүүлэх “сэтгэл холбосон гүүр” болж байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл

DORNODMEDIA.MN