Өвөр Монголд дэлхийн хамгийн том хиймэл оюуны тооцоолох хүчин чадлын супер төвийг байгуулжээ

2026 оны 8-р сарын 11 өдөр

Өвөр Монголын Улаанцав хотод дэлхийн хамгийн том хиймэл оюуны тооцоолох хүчин чадлын нэгдсэн супер төвийг байгуулж дуусгаснаа Юаньжин технологийн групп наймдугаар сарын 6-нд мэдэгдлээ. Ингэснээр “Юаньжин Улаанцав Шинхэ бааз” албан ёсоор ашиглалтад оржээ.
Энэхүү супер төв нь ногоон эрчим хүчийг өндөр хувь хэмжээгээр шууд холбон ашигладаг. Нийт 120 мянган ам метр буюу 20 орчим стандарт хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний байгууламжтай бөгөөд нэг сая тооцоолох картыг зэрэг ажиллуулах, нэг сая P хэмжээний тооцоолох хүчин чадалтай. Ингэснээр токен боловсруулах хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх нэгдсэн хиймэл оюуны дата төв болж, хиймэл оюуны дэд бүтцийн нягтаршлын шинэ дээд амжилтыг тогтоожээ.Улаанцав нь Хятадын “Зүүн бүсийн өгөгдлийг баруун бүсэд тооцоолох” үндэсний төслийн найман гол зангилааны нэг бөгөөд сүлжээний саатал бага зэрэг давуу талтай учраас бодит цагийн онлайн тооцооллын эрэлт хэрэгцээг өндөр үр ашигтай хангах боломжтой.
Түүнчлэн Улаанцав нь салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй бөгөөд бүс нутгийн хэмжээнд ногоон эрчим хүчний эзлэх хувь 67 хувьд хүрчээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 1
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313