"Түмэн агтын төвөргөөн” адуун соёлын найр эхэллээ

2026 оны 8-р сарын 10 өдөр

“Аялгуут жуулчлал Өвөр Монгол•тансаг сайхан Хөлөнбуйр” арван хоёрдугаар хугацааны Хуучин барга хошууны “Түмэн агтын төвөргөөн” адуун соёлын найр нижгэр хөгжөөнтэй эхэллээ

8-р сарын 7-ны өдөр “Үзэсгэлэнт сайхан миний нутаг” их хэмжээний Хам зуучлуурын шууд нэвтрүүлэг жич XII“Аялгуут жуулчлал Өвөр Монгол•тансаг сайхан Хөлөнбуйр ” Хуучин барга хошууны “ Түмэн агтын төвөргөөн ” адуун соёлын найр Хуучин барга хошууны мөс цасны хүрээлэнд өвтэгш ихээр нээлтээ эхлүүллээ.
Эхлэх ёслолын ажиллагаанд 300 гаруй хил хязгаарынхаа амгалан тайвныг батлан сахин хамгаалж ирсэн баатарчуудын цог жавхааг бадруулсан улсын тугын жагсаал болон азнай хүлгүүд, бөхчид, түнх харваачид, Биет бус соёлын өвийн төлөөлөгч, түгээн дэлгэрүүлэгчид, маразон гүйлтийн тамирчид, Мэргэл голын жуулчид зэрэг жагсаалын эгнээнүүд талбайд алхаж, "Мэргэл гол ” хэмээх морин хуурын яруу ая эгшиглэж, залуу дуучин Усхал, Мэйрэн хамтлаг, Хөх Хээр хамтлаг, хүүхдийн найрал дууныхан гоц сайхан уран сайхны тоглолтоороо нээлтийн ажиллагаанд хөөр хөгжөөн нэмэж, чимэг нь боллоо. Наадмын талбайд бөх, хурдан морины уралдаан, баргайн уралдаан, 5000 метрийн тэмээн уралдаан болон түмэн агтын төвөргөөний үзүүллэгүүд ар араасаа болж наадамчин түмнийг баясгалаа.
Эх сурвалж: Хөлөнбуйр хотын Хам зуучлуурын төвийн Бүрэнбаяр, Гялбаа, Цэнгэл, Цэлгэр

  • Туяа
  • 2
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2025 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313